Бөгжний эзэн буюу ,Толкины ертөнц ба амьдрал

0

      Түүхэнд агуу зохиолч хэмээн мөнхрөөд зогсоогүй гарамгай хэл судлаач, багш,эрдэмтэн, орчин үеийн уран зөгнөлт  зохиолын эцэг хэмээн нэрлэгддэг хийсвэр сэтгэлгээний агуу мастер Жон Роналд Руэл Толкиен1982 оны нэгдүгээр сарын 3-нд одоогийн Өмнөд Африкийн  Бүгд Найрамдах улсад төржээ.

Толкин  2 гайхамшгийг бүтээжээ. Нэгдүгээрх нь – сонирхолтой бас эмгэнэлтэй, заримдаа үлгэрийн гэмээр гайхамшигт үйл явдлаар дүүрэн түүний амьдралын түүх юм. Харин хоёрдугаарх нь хүүхэд ахуй цагтаа ойн тунгалаг манан дундаас олж харсан,  амьдрал, мөрөөдөлтэй нь нарийн жимээр холбогдох түүний бүтээсэн үлгэрийн  гайхамшигт ертөнц билээ.

 1937 онд "Хоббит, ирэх буцах зам” хэмээх туужаа санаандгүй хэвлүүлсний дараа Жон Толкиенд анхны алдар нэр иржээ. Оройд хүүхдүүддээ унтахын өмнө ярьж өгдөг байсан "гэр бүлийн үлгэр” нь ийнхүү гэв гэнэт  бага  жааханааас, ахмад настан олон уншигчдын дунд ер бусын алдартай болсон түүхтэй.

Одоо бол энэ тууж "Бөгжний эзэн” гурвалсан роман нэртэйгээр дэлхийн уншигчдад танил болсон. Харин энд гарах  сонирхолтой түүхийн өмнөх  удиртгал хэсэг "Сильмариллион” хэмээх романд гардаг. Үүнээс гадна Жон Толкиен хорь гаруй гайхамшигт бүтээл туурвил үлдээсэн юм. Тэдгээрээс 13 нь агуу зохиолчийн амьд ахуйд хэвлэгдэж,  есөн бүтээлийг нь түүний хүү  Кристофер Толкиен алдарт зохиолчийг мөнх бусыг үзүүлснээс нь  хойш эмхтгэн гаргасан юм.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад ажиллаж байсан английн банкны эрхлэгчийн гэр бүлд мэндэлсэн Жон Толкиен бага балчир наснаасаа  л үргэлж аливаа үйл явдлын гол төвд  оролцож явдаг  нь ч хожим түүний  зохиол бүтээлд нь тусгалаа олсон байдаг.

 Нэгэн удаа Жон  бага  байхдаа хорт аалзанд хазуулжээ. Өвчтэй хүүг  Куимби хэмээн дууддаг  Торнтон Куимби хэмээх  эмч эдгээж байсан нь  хожим  түүний "Бөгжний эзэн” номд сайн санаат илбэчин саарал Гендольфийн дүрээр  дүрслэгдсэн  гэдэг.

1896 оны хоёрдугаар сард эцэг нь тахлаар өөд болсны дараа түүний ээж  Мейбл Толкиен  түүний дүүгийн хамт гар дээрээ хоёр балчир хүүхэдтэй бэлэвсэрч үлджээ.  Тэд нутагтаа ирж Бирмингемийн ойролцоо Шейрхолд хэмээх үзэсгэлэнт хөдөө нутагт суурьшсан юм. Хэдийгээр орлого багатай байсан ч тэрбээр өөрийн хүүхдүүдэд  онцгой анхаарч Жон болон түүний дүүд  бага наснаас нь боловсрол мэдлэг олгосон юм. Жонд Латыни хэлний анхан шатыг заан ургамал судлалд дур сонирхолтой болгож хүмүүжүүлжээ. Хүү багадаа ой модод байгалийн зураг сайхан зурдаг байгаад зогсоогүй дөрвөн настайгаасаа анхны үсэг нүдэлж уншиж бичиж сурчээ.

1904 онд чихрийн шижин өвчний улмаас түүний ээж өөд болохдоо  хоёр хүүгээ  Бирмгемийн сүмийн эцэг Фрэнсис Морганы халамжинд үлдээжээ. Ер бусын хүчтэй, ухаалаг Френсис Моган эцэг л  Толкиеныг хэл шинжлэлийн ухаанд дур сонирхолтой болгон бүтээж туурвихад чиглүүлж өгсөн  хэмээн хожим зохиолч талархан дурссан байдаг.

Хүүхдүүд  сургуульд ортлоо  2 жилийн хугацааг  байгальд өнгөрүүлсэн үе түүнд гайхамшигт дурсамж үлдээн  хожим  зохиол бүтээлээс нь бидний амтархан уншдаг уран тансаг гайхамшигт байгалийн  зураглалуудыг  дүрсэлэхэд хангалттай гүн сэтгэгдэл  үлдээсэн гэдэг. 

 Бяцхан Толкиен 1900 оноос эхлэн Эдвард хааны сургуульд элсэн суралцсан юм. Багаасаа  хэлний онцгой авъяастай болох нь илэрсэн залуу хүү Фин, Гот, болон эртний Норвеги, Англи, Уэльсийн  хэлийг сонирхон судлах болжээ.  Эртний Фин, уэльсийн хэлийг судлан суралцах үедээ тэрээр  эльфүүдийн хэлийг  зохиож эхэлсэн юм.  Хожим нь "Бөгжний эзэн” гурвалсан романд  түүний зохиосон шинэ хэл жинхэнэ бодит амьдралаа олж,  дэлгэцийн бүтээл болоход  эльфүүдийн хэл ч үлгэрийн ертөнцтэй цуг амилсан билээ.

Толкиен Хааны сургуульд суралцах үедээ 3 дотно найзтай  болсон юм. Тэдэнтэй сургуулийн анд нөхөдтэйгөө цуг 1911 онд  Швейцарт Интерлакенаас  Лаутербруннен хүртэл аялажээ. Чухамдаа энэ аяллаас улбаалан  Бильбио Беггинсийн манант уулаар аялсан түүх бүтсэн.

 


Бүх найзуудаа Толкиен дайнд алдсан ажээ. Гэвч тэд бүгд Фродо Бегинсийг "Бөгжний эзэн ”-ий бүх хэсэгт түүнд үнэнч байж өөрийн амьдралаа өгөхөд ч бэлэн байдаг шиг түүний найз нар дэлхийн нэгддүгээр дайнд мөр зэрэгцэн тулалдсан юм.

Джон Роналд Толкиений Легендариум хэмээн  нийтэд нь  нэрлэдэг байсан  түүний бүтээлийн  бас нэгэн чухал хэсэг нь түүний мөнхийн хайр дурлал байсан юм.  Эдит Мэри Бретт Джон хэмээх хайрттайгаа 1908 онд танилцсанаас хойш насан турш хайрлажээ. Тэр Үед Эдит Протестант шашинтай, Жон 16-тай насанд хүрээгүй байсан тул  түүний асран хамгаалагч  Френсис Морган  үүнийг зүйд нийцэхгүй хэмээн үзэж насанд хүртлээ хүнтэй болзож уулзахгүй гэсэн амлалт  авчээ.

Залуу ч түүнд өгсөн амлалтдаа хүрч 21 нас хүртлээ биелүүлж Эдиттэй уулзах байтугай  ганц ч мөр захиа явуулаагүй гэдэг. 21 нас хүрсэн төрсөн өдрөө түүнд захиа бичиж зүрх сэтгэлээ илэрхийлжээ. Харин тэр үед Эдит Жоныг  ямар ч сураггүй байсан тул өөрийг нь мартжээ хэмээн ойлгоод өөр хүний гэрлэх саналд зөвшөөрсөн хэмээн түүнд хэлжээ. Гэвч эцсийн дүнд Эдит Мэри  сүйн бөгжийг эзэнд нь буцааж Долкиентой гэрлэх болсон гэдэг. Тэрээр ирээдүйн нөхрийнхөө хүсэлтээр католик шашинтан болж 1913 оны нэгддүгээр сард тэд сүй тавин дараа нь 1916 оны гуравдугаар сарын 22-нд гэрлэжээ. 

Тэд бүх насаараа агуу гэгээн ариун хайраар бие биеэ хайрлаж байсан нь Толкиен бичсэн Берен ба Лютиений тухай дуулалд тусгалаа олжээ. 1971 онд Эдитийг өөд болсны дараа  Жон Толкиен би түүнийгээ хэзээ ч Лютиен хэмээн дуудаж байгаагүй гэсэн хэдий ч тэрээр "сильмариллион” романы хамгийн гол чухал хэсгийг эх булаг болсон хэмээн дурсан ярьсан байдаг. 1973 онд зохиолчийг өөд болсны дараа  тэдний  чулуун бичээс дээр Эдит Мэри Толкиен ЛЮТИЕН (1889), Джон Рональд Толкиен БЕРЕН (1892-1973) хэмээн сийлсэн байдаг.

Джон Толкиений бүх бүтээл туурвилд  зүрх сэтгэл, амь биеэ үл харйласан эрэлхэг зориг, гэгээн ариун сэтгэл наийн ёс суртахууны хэм хэмжээ тод томруун харагддаг. Хэрвээ тийм байгаагүйсэн бол түүний нэг ч баатар өөрийн зоилгоо биелүүлж дундад газарыг нөмөрсөн аюулаас аварч чадахгүй байсан.

Харанхуй бидний ертөнцөд ч байдаг.  Аймшигт Оркууд, хар ид шидтэн  биш ч гэсэн энэ нь түнээс ч бодитой аюултай зүйлс юм. Харин Толкиений бүтээлүүдийг уншаад  мөнхийн үнэт зүйлсийн талаар эргэцүүлж байвал зохиолчийн хөдөлмөр талаар өнгөрөөгүй гэсэн үг. 

                                                                                                                                                                                     О.Ачиймаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex