Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцээрэй. УКА
Хүн
төрөлхтөний баяр цэнгэл олимпын Их наадам үргэлжилж байгаа энэ үед
миний медаль авчаасай хэмээн хүсэж байгаа хүн бол Очирбатын Насанбурмаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль зүүсэн тамирчид
цөөхөн. Тэгвэл тэдний нэг болсон Насанбурмаа маань анхныхаа олимпод
оролцохоор Риод очоод байна.
Тэрээр 1989 оны 4 сарын 14-нд
Улаанбаатар хотод Л.Очирбат, Т.Цэрэндолгор нарын долоон хүүхдийн отгон
нь болон төржээ. Төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт барилдааны олон
улсын хэмжээний мастер, анхны чөлөөтийн бөхчүүдийн нэг юм. Дэлхийн
аваргаас анхны хошой медаль авсан Монгол эмэгтэй тамирчин. Анхны багш нь
н.Дамбарагчаа, Т.Сүхбаатар.
Холбооныхоо шийдвэрээр 2012 онд олимпод оролцож чадахгүй гэдгээ мэдээд сэтгэлээр жаахан унасан гэдэг. Гэтэл тэр үед аав минь "Миний охин эгчийгээ дагаж энэ спортод ороод ямар амжилтад хүрсэн билээ. Чөлөөт бөхөөр хичээллээгүй байсан бол чи өнөөдөр орох орон битгий хэл оочих аягагүй, унах унаа битгий хэл унадаг дугуйгүй, аав ээжээсээ автобусны мөнгө аваад л өөрийн хүсэл зорилго тэмүүлэлгүй л байх байсан. Хүнд хэцүү өдөр байгаа ч инээх баярлах өдөр бий” гэж хэлсэн байдаг.
Олимпод оролцож чадахгүй болсон ч С.Батцэцэгийнхээ бэлтгэлийг хангаж найздаа амжилт хүсээд явуулсан түүхтэй. С.Батцэцэг ч үнэхээр сайн барилдаж ард түмнээ баярлуулж олимпийн хүрэл медаль хүртсэн. Одоо харин түүний ЦАГ иржээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцээрэй. УКА
Сэтгэгдэл байхгүй байна.