Бүсгүй та нүүрээ зөв цэвэрлэж чаддаг уу?
Бид нүүрээ угаахдаа ердөө 20хон секунд зарцуулдагийг судалгаагаар баталжээ. Гэхдээ ингэж залхуурвал батгагарч, нүүр туяарч гэрэлтэхээ больдогийг мартаж болохгүй. Царайгаа цэвэрхэн байлгахыг хүсвэл арьс арчилгааны дараах аргыг туршаад үзээрэй.
Зөвлөгөө: Арьсаа цэвэрлэсний дараа нүүрээ алчуураар дарж арчаад 60 секундын дотор шөнийн тосоо түрхээрэй. Чийгтэй арьсанд чийгшил илүү сайн хүрдэг. Зовхи болон уруулын будгаа гель эсвэл тосон суурьтай будаг арилгагч шингэнээр арилгаарай.
1. Эхлээд нүүр цэвэрлэгч шингэнээ хөвөнд шингээж пудр, хацар өнгөлөгч, суурь будгаа арчиж цэвэрлээрэй. Үүнийг гоо сайхны мэргэжилтнүүд урдчилсан цэвэрлэгээ гэж нэрлэдэг. Арьсныга даргуу дээрх бохирдол болон нүүрний будгаа цэвэрлэснээр дараагийн буюу хоёр дах шатны цэвэрлэгээнд арьс илүү сайн гүн цэвэрлэгддэг.
2. Нүүрээ усаар норго. Нүүр угаагч шингэн савангаасаа бага зэргийг хурууныхаа өндгөнд дусаа жаваад гадагш эргүүлж, тойрог хөдөлгөөнөөр угаагаарай. Энэ нь үрж угааснаас илүүгээр арьсан дээрх бохирдол болон тосыг дэвтээж өгдөг.Ингэхдээ эхлээд эрүү, амныхаа хэсгийг, дараа нь хамрын ухлаадаснаас хоёр хацар руугаа чиглүүлж хөөсрүүлэн угаа.
3. Нүүрний хамгийн тослог хэсэг буюу Т хэсгийг цэвэрлэхдээ мөн л тойрог хөдөлгөөнөөр угаа. Эхлээд эрүү, дараань хамрын хэсэг, дээшлээд духныхаа дагуу өмнөхөөс арай жижиг тойрог үүсгэн угаагаарай. Ингэж угаах нь арьсан дээрх илүүдэл тос болон бохирдлыг илүү сайн дэвтээж арилгадаг.
4. Эцэст нь нүүрээ 45 удаа бүлээн усаар шавшиж угаа. Дараань хөвөнгөөр үсний зааг хэсгээрээ сайтар арчаарай. Ингэснээр үлдэгдэл цэвэрлэгч, саванг ууж авдаг. Хэрвээ тэгэхгүй орхивол арьсны нүх сүвийг бохирдуулах муу талтай. Хөвөн байхгүй бол нүүр гарын алчуураа хэрэглэж болно.
Сэтгэгдэл байхгүй байна.