Шакира 20 мянгыг цайны мөнгөнд өгөв
Нэрт дуучин Шакира нөхөр Жерар Пикегийн хамт Ибица арал дээр амарсан билээ. Амралтын газрын ажилтанд өгөөмөр оддын өгсөн цайны мөнгө хүмүүсийг ангайлгажээ.
Шакира нөхрийнхөө хамт харш түрээслэж авсан бөгөөд тогоочийнх нь хоол тэдэнд тун их таалагдаж байсан тул гадуур, зоогийн газруудад хооллолгүй тансаг оромжиндоо л гүнцэг барьж байсан гэнэ.