ОУХМ Э.Сумьяа сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, олимпийн эрхээ хураалгажээ
'Чөлөөт бөхийн ОУХМ Э.Сумьяа олимпийн эрх авах тэмцээний үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, эрхээ хураалгажээ.
Өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ийм шийдвэр гарсан байна.
Э.Сумьяа Казахстаны Астанад болсон олимпийн эрх олгох тэмцээнээс 53 кг-ийн жинд барилдаж, эрхээ аваад байсан юм.
Түүнээс илэрсэн сэргээшийн бодис нь өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын алдарт теннисчин Мария Шараповагаас илэрсэнтэй ижил мелдониум хэмээх бодис гэнэ.
Сүүлийн үед уг бодисыг сэргээшийн төрөлд хамааруулан үзэх болжээ.
Д.Даваа
Сэтгэгдэл байхгүй байна.