Агуэро болон Пасторе нар Уругвай, Венесуэлийн эсрэг тоглохгүй
Францийн "ПСЖ” клубын хагас хамгаалагч Хавьер Пасторе болон "Манчестер Сити”-гийн довтлогч Агуэро нар 2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад Аргентины төлөө тоглож чадахааргүй болжээ. Учир нь хоёулаа бэртэлтэй байгаа юм байна.
Пасторе шилбэний бэртэлтэй байгаа бол Агуэро "Вест Хэм”-ийн эсрэг тоглолтын үеэр булчин нь татсан билээ. Аргентины хувьд есдүгээр сарын 2-нд Уругвайтай тулах бол 7-нд Венесуэлийн талбайд зочлох юм.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.