Сингапурт “зика”-гийн халдвар авсан 115 тохиолдол бүртгэгдлээ
Сингапурт өнгөрсөн лхагва гарагт "зика” вирусийн халдвар авсан 24 шинэ тохиолдлыг нэмж бүртгэснээр халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 115-д хүрлээ.
Эдгээр хүмүүсийн дотор нэг жирэмсэн эмэгтэй байна. Эрүүл мэндийн яам болон Үндэсний байгаль орчны агентлагаас гаргасан хамтарсан мэдээлэлд дурдсанаар, шинжилгээний хариу нь эерэг гарсан уг жирэмсэн эмэгтэй Сингапурт байхдаа халдвар авчээ.
Эхэн үед оношлогдсон 82 тохиолдол болон сүүлд оношлогдсон 24 тохиолдлоос гадна өмнөх шинжилгээнүүдийг нягтлах явцад дахин 9 тохиолдлыг илрүүлсэн тухай Сингапурын мэдээллийн "the Straits Times” агентлаг уламжилсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.