100 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагджээ
Энэ жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр 100 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсчээ.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээллээ. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101.650 хүүхэд хамрагджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.