Ардчилсан намын ҮЗХ ирэх баасан гарагт хуралдана
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан ирэх баасан гарагт буюу энэ сарын 16-нд болно.
Хурлаар намын их хурлыг бэлдэх болон дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах аж. Мөн тус намын түр даргыг томилох тухай мэдээлэл гараад байгаа. Учир нь намын даргыг Их хурлаараа томилох ёстой бөгөөд их хурал нь ирэх арванхоёрдугаар сард болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна.