Х.Баттулгыг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр дахин сонголоо
Монголын жүдо бөхийн холбооны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд боллоо. Хуралдаанаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улируулан сонголоо. Түүний хувьд заалнаас ганцаараа нэр дэвшиж ялалт байгууллаа.
Харин одоо холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож байна.