Сингапурын гарааны өмнө

0

Сингапурын гарааны өмнө

 

Хурд, хүчний гайхамшиг болох авто спортын Формула-1 уралдааны энэ оны 15 дахь гараа Сингапур улсад зохион байгуулагдах гэж байна. 2016 оны Формула-1 уралдааны ДАШТ өндөрлөх шатандаа орж байгаа бөгөөд 2 долоо хоногийн өмнө Европын гараанууд өндөрлөсөн. Ази тивд саатсан Формула-1 уралдаан сар гаруй хугацаанд Сингапур, Малайз, Японы гараануудаар зохион байгуулагдах хуваарьтай.

 

Сингапур улс бол Ази тив дэх Формула-1 уралдааны анхны гарааг хүлээн авч байсан бөгөөд 2008 оноос "Марина Бэй” тойруулагад зохиогдож эхэлсэн. Энэ цаг үед уралдаж байгаа нисгэгчдээс С.Феттел хамгийн олон буюу 4 удаа түрүүлж байсан бол Л.Хэмилтон болон Ф.Алонсо нар тус бүр 2 удаа тус гарааны ялагч болж байжээ.

Урьдчилсан туршилтын гараанууд болон байрлал тогтоох гараа явагдаад байна. Сингапурт шилдэг уралдааныг үзүүлдэг С.Феттел Ням гарагт болох уралдааныг хамгийн сүүлийн гараанаас эхлүүлэх болсон байна. Тэгвэл энэ улиралд боломжийн уралдаж буй "Форс-Индиа” багийн С.Перез алдаа гаргаж 10-р байраар гарах байсан ч торгууль хүлээж 8-н байр ухрах шийтгэл хүлээжээ. Харин Сингапурт "Мерседес” болон "Ред Булл” багууд мөн "Торо Россо” багууд хурдан байлаа. Ялангуяа байрлал тогтоох уралдаанд "Мерседес” багтай "Ред Булл” баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн. Ингээд байрлал тогтоох гараанд "Мерседес” багийн Н.Росберг хамгийн сайн цагийн үзүүлэлтээр тэргүүн байр эзэлснээр өнөөдөр буюу Ням гарагт болох уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх эрхтэй болжээ. Н.Росберг ийнхүү Сингапурын байрлал тогтоох гараанд түрүүлснээр өөрийн карьерын 29 дэх пол-позишн хийж байна. Энэ амжилтаараа Н.Росберг Формула-1 уралдааны домогт тамирчин, 5 удаагийн Дэлхийн аварга Хуан Мануэль Фангиотой зэрэгцэж байна. Н.Росберг хэрвээ энэ өдөр тэргүүн байр эзэлж чадвал багийн хамтрагч Л.Хэмилтоноос тэргүүллээ буцаан авна. Өдгөө 31 настай Герман нисгэгч өөрийн карьертаа Формула-1 уралдааны Дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэх гэвэл өнөөдөр түрүүлэх ёстой. Ингэж байж мөрөөдөлдөө хүрэхэд бага боловч дөхөх болно.

Байрлал тогтоох гараа:

  1. Н.Росберг "Мерседес”
  2. Д.Риккардо "Ред Булл”
  3. Л.Хэмилтон "Мерседес”
  4. М.Верстаппен "Ред Булл”
  5. К.Райкконен "Феррари”
  6. К.Сайз "Торо-Россо”
  7. Д.Квьят "Торо-Россо”
  8. Н.Хюлкенберг "Форс-Индиа”
  9. Ф.Алонсо "МкЛарен”
  10. В.Боттас "Уильямс”
  11. Ф.Масса "Уильямс”
  12. Ж.Баттон "МкЛарен”
  13. Э.Гутьерез "Хаас”
  14. Р.Грожян "Хаас”
  15. М.Эрикссон "Заубер”
  16. К.Магнуссен "Рено”
  17. Ф.Наср "Заубер”
  18. С.Перез "Форс-Индиа”
  19. Ж.Палмер "Рено”
  20. П.Верлян "Манор”
  21. Э.Окан "Манор”
  22. С.Феттел "Феррари”

Уралдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:00 цагт болно. Сингапурын "Марина Бэй” тойруулгад 5.095 км бүхий 61 тойрог замыг туулна. Нийт туулах замын урт нь 308.828 км. Үдшийн Сингапурт тавтай морил!


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex