Цукербергийн гэр бүл бүх өвчнийг анагаахад 3 тэрбумыг хандивлана
"Facebook” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон түүний эхнэр Присила Чан нар ирэх зуун жилд хийгдэх эрүүл мэндийн судалгаанд зориулж 3 тэрбум доллар хандивлахаа амласан байна.
Сан-Франциско хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэд хэлэхдээ, энэ зуунд багтаан бүх өвчнийг анагааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний зорилго юм гэж мэдэгджээ.
Дээрх мөнгийг 2015 оны 12 дугаар сард байгуулсан "Чан Зукерберг санаачилга" сангаас /the Chan Zuckerberg Initiative/ хуваарилах ажээ.
Техник, технологийн тэргүүлэгч компаниуд эрүүл мэндийн чиглэлд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт гэхэд "Microsoft” компани, хиймэл оюун ухааныг ашиглан хавдрыг эмчлэх зорилт дэвшүүллээ.
Харин "Google” компанийн "DeepMind” судалгааны багийнхан өвчний оношийг үнэн зөв тогтоохын тулд компьютер ашиглах арга замыг нээх зорилгоор Их Британийн "NHS” буюу Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний албатай хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.