Тотти “Рома”-гийн төлөө 299 дэх гоолоо орууллаа
Италийн Сери А лигийн зургадугаар тойргийн хүрээнд "Рома” клуб "Торино”-той тулж, 3:1-ээр хожигдсон билээ. Энэ тоглолтын 55 дахь минутад Франческо Тотти торгуулийн цохилтоос гоолдож, багийнхаа нэр төрийг аварсан.
Ингэснээр "Рома”-гийн домогт довтлогч Тотти Мөнхийн хотын багийн төлөө 299 дэх гоолоо оруулсан юм. Тэрбээр 739 тоглолтод оролцохдоо ийм амжилт үзүүлсэн. Мөн 117 гоолын дамжуулалт өгөөд амжээ.
Түүнээс гадна тэрбээр Сери А лигийн 250 дахь гоолоо өчигдөр оруулсан юм. Эдүгээ 39 настай Тотти энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.