Фалькао “Байер”-ын эсрэг тоглохгүй
Францийн "Монако” клуб өнөө шөнө Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд Германы "Байер Леверкузен” клубтэй тоглох билээ. Тэгвэл багийн довтлогч Радамель Фалькао энэ тоглолтод оролцох боломжгүй болсон байна.
Учир нь тэрбээр Францийн лигт "Ницца” клубын эсрэг тоглож байхдаа бэртэл авч, талбайг чөлөөлсөн юм. Тэрбээр толгойдоо бэртэл авсан учир бүтэн шөнийг эмнэлэгт өнгөрөөх хэрэг гарсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна.