Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 21дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмаа
Баяртулгын Сэмжидмаа нь Эрдэм боловсролыг дээдэлдэг багш хүн бөгөөд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа залуу эмэгтэй удирдагч билээ.
Нарт ертөнц дээр байхгүй нандин сайхан мэргэжил эзэмшин хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг. Манай ард түмэн эртнээс эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүнийг хэлдэг.
Зуун зууны турш хүн төрөлхтөн дэлхийг бүтээн босгодог өөрчилдөг нь зөвхөн эрчүүд байдаг ба манлайлал, эрх мэдэлд зөвхөн эрчүүд тохирно гэж үзсээр ирсэн билээ. Харин бүх эмэгтэйчүүдэд нийгэм болон амьдралд нөхөрт гарах, хүүхэд гаргах хоёрхон үүрэг ноогдуулсан байдаг.
Хэдийгээр эмэгтэйчүүд гэрийнхээ хамаг ачааг үүрч явдаг ч гэсэн дэлхийн түүхэн хуудаснаас хоцордоггүй. Тэд өөрсдийнхөө гоо сайхан, уран ухаанаар дэлхийг болон хувь хүний, бүхэл бүтэн улс орны хувь заяанд нөлөөлж чадсан юм. Эмэгтэй хүн бол сайн хань, сайн бэр, сайн ээж, мөн хамгийн шилдэг удирдагч ч байж чадсан.
Мөн түүнчлэн Баяртулгын Сэмжидмаа нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хангалтгүй байгаа өнөө үед төрийн ачааллыг нуруундаа хуваалцаж хувийн цэцэрлэгүүдийг уриалан, 2015 онд залуу төрийн албан хаагчдын 2220 хүүхэд , 2016 онд мөн 2200 хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулаад байна. Түүний хийсэн бүтээсэн бүхнийг үнэлж
Гавьяа шагнал:
МЗХ-ны "Тэргүүний залуу алтан медаль”
НАМЭХ-ны "Шилдэг эмэгтэй”
БСШУ-ны яам "Хүүхдийн төлөө илч”
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны "Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”
Нийслэлийн НАМЭХ "Гоо Сарнай-2015, Хүүхдийн төлөө илч”
БСШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнасан байна.
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмааг дэмжихийг нийт иргэд сонгогчиддоо уриалж байна.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 21дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмаагийн сонгуулийн штабаас бэлтгэв
Сэтгэгдэл байхгүй байна.