Кубад нэг сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Ойртон ирж буй "Мэтью” хар салхины учруулж болох хор хөнөөлийг аль болох багасгах үүднээс Кубын зүүн нутгийн 899 мянган оршин суугчийг мягмар гарагт нүүлгэн шилжүүлжээ.
Кубын зүүн эрэгт ойртож ирж буй "Мэттью” хар салхи дайран өнгөрөхөөс өмнө тус улсад томоохон хэмжээний нүүлгэн шилжүүлэх ажиллагаа мягмар гарагийн өглөө явагдаж эхэлсэн байна.
Гуантанамо, Сантьяго-де-Куба, Ольгин, Гранма болон Лас Тунас мужуудын 316 мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
"Мэтью” хар салхи мягмар гарагийн өглөө Гаитигийн баруун эрэгт тулж ирсэн IV зэрэглэлийн шуурга бөгөөд салхины хурд 209-251 км/цагт хүрсэн ажээ.
Уг хар салхи Багамын арлуудыг дайран гарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.