Сирид юу болж байна вэ

0

 

Ойрхи Дорнодын байдлыг өнөөдөр даяарчлалын далдын хүч өөрсдийн далд сонирхолд хүрэх гээд Сирийн сөргөлдөөнийг гаргалаа гэвэл гэнэн хэрэг болно. Арай ч тийм биш. Ойрхи Дорнодод бүс нутгийн тоглогч нар нь сөргөлдөж байна. 

Тухайлбал Сирийн сөргөлдөөнд Ойрхи Дорнодын гурван том тоглогч оролцож байна. Тэдгээр нь Саудын Араб, Иран, Турк юм. Бусад хүчнүүд нь хоёрдугаар зэргийн тоглогчид. Тэд тус бүртээ өөрийн тоглоомыг явуулдаг. 
Саудын Араб сүүлийн жилүүдэд бүх арабын ертөнцийн лидер болох нэгдсэн зорилгоор явж байна. Өрсөлдөгч нар нь түүнд хориг саад хийж байгаа ч Саудын Араб Ойрхи Дорнодод давамгайлах болсон. 2011 он хүртэл бүс нутгийн лидер нь Египет байсан. Гэтэл "Арабын хаврын хувьсгал” эдийн засгийн хүнд байдалд орсон Египетэд ямар ч боломж гаргаагүй билээ. 
Тэр хувьсгалын давалгаагаар, Катар (Турктай хамтарч) азаа үзэхээр шийдсэн юм. Тэр оролдлого 2011-2012 онд амжилттай байв. Катар, Турктай холбоотой "Аль-ихван аль-муслимун" хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Мурси Египетийн ерөнхийлөгч болов. Бүс нутагт Катар-Туркийн давамгайлал Саудынхныг зовоож эхэлсэн юм. 
Гэвч Саудын Араб Катарыг шахан түрээд Персийн булангийн орнуудаас эвсэл бүтээж чадлаа. Тэнд нь Катар ороогүй. Хангалттай бие даасан бодлоготой Оман ч эвсэлд нэгдээгүй. Саудчууд тэр жижиг баян орныг арын эгнээнд шахан оруулсан билээ. 
Саудын дипломатуудын чадварыг үнэлэх ёстой. Тэр үед аль-ихваны болон Катарын эсрэг нэгдсэн фронтоор Египетийн цэргийнхэн, Дубайн санхүүгийн акулууд, Израиль, Египетийн зүүнтэн троцкийстууд, АНУ-ын зарим улстөрч, оросууд хүртэл хөдөлсөн. Мурсийг энэ эвслийнхэн 2013 онд засгаас зайлуулж, "мусальман ахан дүүс” хөдөлгөөн нь бут ниргэгдлээ. 
Үүгээр Ойрхи Дорнодын Катарын идэвх төгсгөлдөө оржээ. Саудын Араб гадаадын хүчнийг эвсэл болгон ашиглах чадвараа тэгэхэд харуулсан юм. 
Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч Ас-Сиси Саудаас, Мурси Катараас тус тус мөнгөө авдаг байлаа. Хэн мөнгө өгнө тэр л хөгжмөө захиалдаг гэдэгчлэн. Египетийн бие даасан бодлогын тухай өнөөдөр ярих зүйл байхгүй. 
Саудчуудын Ойрхи Дорнодын гол өрсөлдөгч нь Иран, Турк хоёр юм. Харин тэдний мөргөлдөөний гол тэнхлэг нь Сири болж байгаа. Саудын ба Ираны тэнхлэг нь Сирийн гол өрсөлдөөнийг гаргаж буй. Харин түүнд нь Турк хутгалдан оролцох нь асуудлыг улам ээдрээтэй болгож байна. 
Суннитийн эсрэг шиитийн тэмцлийг дэмждэг учраас л Иран Сирид тусладаг гэж ярьдаг. Гэтэл хэрэг явдал хамаагүй ээдрээтэй. Жишээлбэл Йемений зейдитуудыг шиитүүд гэх нь бас хүндрэлтэй. Сирийн алавитуудыг ислам гэхэд бас л хүндрэлтэй шашин юм. Тэнд алавитийн шашны элитийнхэн болох уккалууд давамгайлж ердийн олонх жуххал нь гадна байх жишээтэй. Шиитийнхний сургуулиудад алавиттай гар барьсан бол мөргөл хийхийн өмнө тусгай ариутгалд орох ёстой гэж сургадаг байсан нь саяхан. 
Иранчууд асуудалд ухаалаг хандан хуучин тэр ёс зүйн зөрөлдөөнийг мартан шиит гэхээргүй урсгалуудаас өргөн эвслийг бий болгожээ. Тэд гадны аюул заналын улмаас хэнтэй ч эвсэлдэхээс буцахгүй байв. "Ваххабитуудын эсрэг" эвслийг байгуулснаар, Иран араб ертөнцөд байр сууриа бэхжүүлэн Саудын Арабын эсрэг зогсох тодорхой зорилготой байлаа. 
Иран өөртөө хэрэг болох холбоотнуудаа Иракийн шиитийн нийгэмлэгээс, Бахрейны хүн амын олонх болдог шиитүүдээс, Саудын зүүн хэсгийн шиитүүд, Ливаны цөөнх, Йемены хоусистууд, Сирийн алавитийн урсгалын, суннит биш гэхдээ Ассадын талд зүтгэдэг цөөнхөөс олж чадав. Үүний зэрэгцээ Ливаны хүчтэй "Хезболла" бүлэг Ираны талд байгаа. Энэ хөдөлгөөн Израилийн цэргийнхний эсрэг амжилттай зогсож чадаад нэр хүндээ улам нэмсэн юм. "Хезболла" нь Ассадын дэглэмийг дэмждэг, Сирийн шиитүүдэд үнэнээсээ тусладаг бүлэглэл гэж болно. Ассадын дэглэм унах нь Ливаны шиитийн нийгэмлэгт хүнд цохилт болно гэдгийг "Хезболла” сайн ойлгож байгаа.
Ер нь бол орон нутгийн хүмүүс Ливан, Сири хоёрыг нэгэн улс гэдэг. Суннитийн биш тархай бутархай бүлгүүдийг өөрийн холбоотон болгоод бүс нутагт Иран тэргүүлж чадахгүй. Гэхдээ Саудын нөлөөний эсрэг мэдэгдэхүйц жинтэй байх нь Ираны хувьд том амжилт болно. Туркийн Сири дэх гол сонирхол нь курдууд Тиймээс хөршийнхөө хэрэг явдалд бүдүүлгээр оролцох нь зайлшгүй. Эхлээд Ассадын эсрэг талынхныг дэмжин Сирид туркууд нэвтэрсэн нь нэн түрүүнд бүс нутгийн лидерийн байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого байлаа. 
Арабын хавар хүртэл Ассадын дэглэмтэй Туркийн харилцаа хурцатмал байсангүй. Харин 2012 онд Ассадын дэглэм унана гэсэн тооцоо нь улс төрийн буруу дүгнэлт болсныг харуулсан. 
Нийслэлийн хэд хэдэн районыг эзлэхэд л дэглэм унана гэж найдсан Турк Сирийн үлдэгдлээс өөрийн хэсгийг тасдан авахаар Саудын Арабаас өрсөөд тийш нэвтэрсэн юм. Гэтэл дэглэм тэсээд л байв. Туркийн улстөрчид Сирийн хойд хилийн дагуу амьдрах тюркуудыг дэмжин реклам хийгээд амжсан. Одоо ч гэсэн Сирийг хуваахад өөрийн бялууг салгах сонирхол Туркт байгаа. Сирийг Иран, Саудын Араб хоёр хуваахыг Турк зөвшөөрөхгүй нь мэдээж. Харин одоо курдын газар нутгийг нэгдсэн нэгэн бүс болгохын эсрэг ажиллах зорилго Туркийн өмнө байгаа. Курдын нэгдсэн бүс гарч ирэх нь Турк дэх курдуудын салан тусгаарлах хөдөлгөөнийг өдөөн Туркийг Сирийн тоглоомоос гаргах, бие даасан Курдын улс байгуулагдах асуудалд хүргэх талтай. Курдын нэгдлийг зогсоох үүднээс Турк Исламын улстай тулалдан тэдний хяналтын нутаг дэвсгэрийг курдуудад эзлүүлэх сонирхолгүй байгаа билээ. 
Ойрхи Дорнодын хэрэг явдлыг бид Барууны сонирхлын дагуу харж ирсэн ба бүс нутгийн макро тоглогчдыг анзааралгүй явж ирлээ. Ойрхи Дорнодын тоглогчдын сонирхолд бүс нутгийн асуудлын гол нь оршиж буй.
Орос болохоор Ассадын урилгаар, америкчууд өөрсдийн урилгаар Сирид үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол америкчуудын гар хөлөөр л бүсийн тоглогчид өөрсдийн зорилгыг биелүүлэхээр оролдож байгаа гэж болно. 
Америкчууд үүнийг мэдэрч эхэлсэн учраас одоо тэд Сирийг мөддөө орхиж чадахгүй. 


Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex