Ибрахимович “ПСЖ” болон “Ювентус”-т “Шинэ Златан”-ыг санал болгожээ
"Манчестер Юнайтед”-ын довтлогч Златан Ибрахимович Шведийн "АИК” клубын довтлогч Александр Исакийг "Шинэ Златан” хэмээн нэрлэж, Европын том багуудад очиход нь тусалж байгаа ажээ.
Tuttosport-ийн мэдээлж байгаагаар өдгөө 35 настай Швед эр нутаг нэгт 17 настай довтлогчийг өөрийнхөө хуучин багууд болох "Ювентус” болон "ПСЖ”-д санал болгосон байна. Александр Исак энэ улиралд багийнхаа төлөө 20 тоглолтод оролцож, 7 гоол оруулаад байгаа ажээ.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.