Германд террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ
Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан сэжигтнийг Германы цагдаа нар баривчилжээ.
Өнгөрсөн бямба гарагт зүүн нутгийн Хемниц хотод амьдардаг Сирийн дүрвэгч Жабер Аль-Бакр гэгч сэжигтэй этгээдийн гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн ба түүнийг эрэн сурвалжилж байсан юм. Цагдаа нар өнөөдөр мэдэгдэхдээ "террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан сэжигтэн этгээдийг бид өнгөрсөн шөнө Лейпциг хотоос баривчилсан” гэв.
Түүний гэрээс хэдэн зуун грамм тэсрэх бодис илрүүлжээ.