Германд халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
"Лалын улс” босогчдын бүлэглэлтэй холбоотой байж магадгүй Сирийн иргэн гурван эрэгтэйг баривчилсан гэж Германы прокурорууд мэдэгдлээ. Сэжигтнүүд Германы баруун нутгийн Дюссельдорф хотод амиа золиослон бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан бололтой.
Прокуроруудын мэдэгдсэнээр, 25-31 насны залуус Францад одоо саатуулагдаад байгаа өөр нэг сири залуутай хамт халдлага үйлдэхээр хуйвалдсан байна.
Сэжигтнүүдийн хоёр нь тэсрэх төхөөрөг бүхий хантааз өмсөн Дюссельдорф хотын төвд өөрсдийгөө дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Харин гурав дахь этгээд нь гудамжаар явж буй явган хүмүүс рүү эмх замбараагүй гал нээж, тэсрэх төхөөрөг дэлбэлэхээр төлөвлөж байсан аж.
Тэд өнгөрсөн онд дүрвэгсдийн цуваанд орж Германы нутагт нэвтэрсэн байна.