Н.Мөнхбатын араас Н.Батбаяр, Б.Шинэбаатар нар "ачигдах" уу?

0

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьлоо. Илүү тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.4, 264 дүгээр зүйл 264.2, 150 дугаар зүйл 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна.

 

 

 

Энгийнээр хэлбэл албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.

 

 

Тэгвэл Н.Мөнхбатыг цагдан хоригдсоны дараа түүнийг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийнхаа данс руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийн сэжүүрийн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Уг нь Н.Мөнхбатыг "Самурай”, "Чингис” бондын зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн байдаг. Гэвч шалгах явцад хувийн чанартай гүйлгээнүүд нь хуулийнхны анхаарлыг татаж эхэлсэн байна. 20 тэрбум төгрөгөөс гадна 5 сая иенийн гүйлгээ ч хуулийнхны анхаарлыг татжээ.

 

 

Түүний албан томилолт, аялал зугаалгын төсөв хяналтаас гарсан. Уг нь Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, хөгжлийн түргэтгэхэд чиглэсэн дэд бүтэц, уул уурхайд түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн боловсруулах аж үйлдвэр экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжлүүлэхэд шаардагдах дунд, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой байгуулагдсан төрийн нэгж. Гэтэл Гүйцэтгэх захирлаас эхлээд ТУЗ, сайд дарга нарын халаасаа дүүргэдэг, өөрийнхөө бизнесийг дэмждэг, аялал зугаалгынхаа зардлыг төлүүлдэг мөнгөний машин болж хувирч.

 

 

Ийм зүйлийг хэний ч Засгийн газар зүгээр хараад сууна гэж үгүй. Мөн тангараг өргөсөн ямар ч хууль хүчний байгууллага мэдээгүй юм шиг өнгөрүүлж чадахгүй. Тиймээс л хяналт шалгалт эхэлсэн. Үр дүнд нь хяналтгүй юм шиг дур зоргоороо аашлаж, улс хөрөнгөөр зугаацаж байсан үйлдлүүд илэрч эхэллээ.


Н.Мөнхбатыг баривчилсан. Түүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нарыг цагдан хорьж шалгаж магадгүй гэх мэдээлэл цацагдаж байна. Аливаа зүйл хуультай, хяналттай. Алдаа гаргасан бол хүлээх хариуцлагын тогтолцоотой. Харин гэм буруутанг шүүх л эцсийн байдлаар тогтооно. Түүнээс өмнө сэжигтэнээр тооцож, мөрдөн шалгах нь хуулийнхны ажил.

 

 

А.Аюуш

Үндэстэн агентлаг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex