Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын хэргийг нэгтгэжээ

0

 

Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын хэргийг нэгтгэжээ

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг "Чингис", "Самурай" бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт сэжиглан АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл түүнтэй хамт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг мөн шалгаж байгаа юм байна. Тодруулбал, тэдний хэргийг нэгтгэжээ. Тэднийг шалгах зүйл анги нь өөр ч хэргийн эх үүсвэр нь нэг гэж үзэж буй бололтой.

 

 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс шалгаж эхэлсэн бөгөөд 21-ны өдөр  эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж гадуур байцааж байсан юм. Мөн Мэргэжлийн Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийж эхэлсэн.

 

Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн 263.2 "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 "Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 "Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр сэжиглэн гадуур байцааж байна.

24tsag.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex