Зейн Малик Versace-д ажилд оров
"One Direction" хамтлагийн хуучин гишүүн, дуучин Зейн Малик болон түүний хайртай бүсгүй, загвар өмсөгч Жижи Хадид нар хувцас загварын ертөнцийн хамгийн нөлөөтэй хосуудын нэг болжээ.
Хадид Америкийн алдарт Tommy Hilfiger брэндтэй хамтран шинэ загварууд дээр нь ажиллаж байгаа бол Малик ч зүгээр суусангүй.
Versace-гийн тэргүүн хатагтай Донателла Версаче Зейнд хамтран ажиллах санал тавьжээ. Дуучин залуу Versus Versace-гийн шинэ загваруудыг бүтээх ажилд гар бие оролцохоор болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.