Тусгай дугаарын утас руу залгаж тоглодог хүмүүст хариуцлага тооцохоор болжээ
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаарх, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийнхний 103 тусгай дугаарын утсаар хүлээн авч, иргэдэд үйлчилдэг. Эдгээр тусгай дугаар руу хүүхдүүд залгаж тоглох, мөн иргэд утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага олноор хийдэг байна. Энэ үйлдлүүд нь тус дугаарт ачаалал үүсгэж, тухайн үед яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдэд хүндрэл учруулдаг ажээ. Тухайлбал тусгай дугаарын утас болох 101, 102, 103 дугаарт тоглож залгасан нь 13645, андуурч залгасан нь 61918 дуудлага бүртгэгджээ. Хэрэв эдгээр дугаар руу гурваас олон удаа тоглож залгасан, эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлагыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож байхаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.