”Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ

0

 

 

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн –Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаанд улсын арслан -3, гарьд -1, заан -4, харцага -7, начин -20, а.ц.а -56, а.ц.з -11, а.ц.х -14, а.ц.н -12 зодоглов. Бөхийн өргөөнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирснээр барилдаан эхлэв.

 

Нэгийн даваанд Говь-Алтайн а.х Я.Бумбаяр шинэ харцага Д.Бат-Эрдэнийг хонгодож элдээд давсан бөгөөд хоёрын оноолтоор гарьд Гончигдамбатай бас л их зоримог, дайчин барилдаж, халз хутгаад зүтгэхэд нь гарьд мултлаад өргөж цацан давсан юм.  

Булганы аймгийн начин, жүдоч Х.Цогтгэрэл энэ өдрийн онцлох бөхчүүдийн нэг байлаа. Тэрээр хоёрын даваанд арслан Бүрэнтөгсийг хөмөрч даваад, гурвын даваанд шинэ харцага Бат-Өлзийг дөрвөн хөллүүлэн ард нь гарч гуд татан хаясан юм. Дөрөв дээр арслан Батсуурьтай ч сайн барилдсан.

Одбаяр начин а.а Ядамсүрэнтэй ёстой л хамаг юмаа дуустал үзэв бололтой. Давчихаад туг тойрохдоо дэвж ч чадахгүй шахам алхаж яваа харагдсан. Дараагийн даваанд түүнийг Соронзонболд заан амлаад тун төвөггүй хаячихна лээ. Харин дөрөв дээр Даш начин Соронзонболд зааныг хавираад Пүрэвсайхан а.х.а Золбоогийн хөлд орж дэрлээд, Батмөнх заан а.а Бат-Эрдэнийг ширвэж гуядаад, Гончигдамба гарьд а.а Цэ.Мөнхбаярыг хавирч зэргээр бас л урамтайхан даваануудыг авцгааж байлаа.

Бөхийн өргөөний индэрт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өнөөдөр "Чингис хааны одон”-гоор шагнагдсан  МУГЖ Г.Ариунбаатар болон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны удирдлагууд, өмнөх жилүүдэд энэхүү хүндтэй шагналын эзэд болж байсан УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжмийн зохиолч Б.Шарав зэрэг хүндтэй зочид тухалсан байлаа.  Мөн АХ-ын 95 жилийн баяр наадамд 1024 бөхөөс 10 даван түрүүлсэн Улсын аварга Ч.Санжаадамба хүрэлцэн ирж, барилдаанаа үзэж сонирхсон юм.

Ийнхүү өнөөдрийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 150-р анги "Алтан дорнод Монгол" ХХК Бөхбилэгт дэвжээний бөх Монгол улсын шинэ арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клуб "Түшээт ханы аварга" дэвжээний бөх Монгол улсын шинэ начин Эрдэнэбатын Даш зургаа даван үзүүрлэлээ.Шинэ арслан өмсөх мэхээр тун чиг уран хаяна лээ, залуу начинг.
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 013-р анги "Жем интернэйшнл" ХХК Даян дэвжээний бөх улсын гарьд Батнасангийн Гончигдамба, Булган аймгийн Могод сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клуб "UFC" групп "Булганхангай" дэвжээний бөх улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат нар шалгарлаа.

Гурвын даваа

1.       Н.Батсуурь у.а–Б.Хадбаатар а.а

2.       Р.Пүрэвдагва у.а–Ж.Алтаншагай а.а

3.       Б.Гончигдамба у.г–Ш.Мөнгөнбаатар а.х.а

4.       Б.Батмөнх у.з–М.Бямбадорж а.з

5.       Б.Пүрэвсайхан у.з–Т.Сайханжаргал а.а

6.       Б.Соронзонболд у.з–Ц.Одбаяр у.н

7.       Б.Бат-Өлзий у.х–Х.Цогтгэрэл а.н

8.       Х.Гантулга у.х–О.Гантулга а.х.а

9.       Э.Энхбат у.ө.и.н –Х.Оргилболд а.а

10.   И.Ёндонсамбуу у.ө.и.н –М.Даваасүрэн а.з

11.   Л.Лха-Очир  у.н–П.Баярхүү а.а

12.   Г.Баасандорж у.н –Б.Бат-Эрдэнэ а.а

13.   Ч.Ганзориг у.н–Б.Хаш-Эрдэнэ а.а

14.   Э.Даш у.н–Б.Чимэдвандан у.н

15.   Д.Амарсайхан у.н –Цэ.Мөнхбаяр а.а

16.   Б.Эрдэнэхүү а.х.а –Н.Золбоо а.х.а

Дөрвийн даваа

1.       Н.Батсуурь у.а–Х.Цогтгэрэл а.н

2.       Р.Пүрэвдагва у.а–М.Даваасүрэн а.з

3.       Б.Гончигдамба у.г–Цэ.Мөнхбаяр а.а

4.       Б.Батмөнх у.з–Б.Бат-Эрдэнэ а.а

5.       Б.Пүрэвсайхан у.з–Н.Золбоо а.х.а

6.       Б.Соронзонболд у.з –Э.Даш у.н

7.       Х.Гантулга у.х –Ч.Ганзориг у.н

8.       Э.Энхбат у.ө.и.н–Л.Лха-Очир у.н

Тавын даваа

1.       Н.Батсуурь у.а –Э.Энхбат у.ө.и.н

2.       Р.Пүрэвдагва у.а–Х.Гантулга у.х

3.       Б.Гончигдамба у.г–Б.Батмөнх у.з

4.       Б.Пүрэвсайхан у.з –Э.Даш у.н

Зургаагийн даваа

1.       Р.Пүрэвдагва у.а–Э.Энхбат у.ө.и.н

2.       Б.Гончигдамба у.г –Э.Даш у.н

Долоогийн даваа

1.Р.Пүрэвдагва у.а–Э.Даш у.н

     /түрүүлсэн/        /үзүүрлэсэн/


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.