Жоли Питтын үйлийг үзнэ
Жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээсээ эв найрамдалтайгаар салахыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс бид тун удахгүй тэдний хувийн амьдралын зарим нэг нууцаас хангалттай дуулж мэдэх аж. Эхлээд жүжигчин бүсгүй эр нөхрөө хүүхдүүдтэйгээ зэрлэгээр харьцдаг хэмээн буруутгав.
Тэгвэл өчигдөр Лос-Анжелес хотын Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан газрынхан Брэдийг шалгаж дуусаад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шалгалт явагдаж, ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй ч Анжелина бууж өгөхийг хүссэнгүй. Тиймээс жүжигчин эмэгтэй эр нөхрөө хэрэгт унагахын тулд шинэ нотолгоонуудыг гаргаж өгөхөөр төлөвлөжээ. Дээр нь Жолигийн төлөөлөгч хүүхдүүд нь ааваасаа хагацсаны дараа илүү баяр хөөртэй болсон хэмээн мэдэгдсэн байна.
Тэгвэл өчигдөр Лос-Анжелес хотын Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан газрынхан Брэдийг шалгаж дуусаад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шалгалт явагдаж, ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй ч Анжелина бууж өгөхийг хүссэнгүй. Тиймээс жүжигчин эмэгтэй эр нөхрөө хэрэгт унагахын тулд шинэ нотолгоонуудыг гаргаж өгөхөөр төлөвлөжээ. Дээр нь Жолигийн төлөөлөгч хүүхдүүд нь ааваасаа хагацсаны дараа илүү баяр хөөртэй болсон хэмээн мэдэгдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71736.shtml#sthash.nUc44FKP.dpuf