Ц.Элбэгдоржийг Манжийн хаантай харьцуулсан зураг сошиалд ярианы сэдэв болж байна
Нэгэн үе хятдын эрлийз хэмээн сэрдэгдэж, үүнээсээ үүдэж Монголын Цахиагийн Элбэгдорж хэмээн овог нэрээ тодотгох болсон эрхэм бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
Тэгвэл өнөөдөр түүнийг Манжийн төрд 1908-1911 оны хооронд засаглаж байсан Цайфэн хаантай (Zaixun) харьцуулсан хэд хэдэн зураг фэйсбүүк сүлжээнд олон мянган удаа шэйрлэгдэж, ярианы сэдэв болов.
Уг зургийг фэйсбүүкээр share хийж хуваалцсан иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Цайфэн хаантай царай зүс, бие хаагаараа эгэлгүй адилхан байна хэмээн нэгэн зэрэг уулга алдацгаажээ. Бүр зарим нь, "Цайфэн гэдэг хятад нэрийг монгол хүн Цай-пээ гэж дуудах байх, тэгэхээр түүний хүү нь аавынхаа дурсгалд өөрийн хүүдээ Цайфэнтэй төстэй нэр өгч бас болох л юм.
Манж гүрний 1908-1911 оны хооронд эзэн хаан байсан Цайфэн нь 1900-аад оны орчим Ховдын хязгаар, Жунгаар хавиар нууцаар аялаж байсан юм болов уу? Эсвэл шивэгчин энэ тэрээ тийш нь цөлж мартсан байх.Манж Хятадууд гэмт хэрэгтнээ Ховдын манж амбанд өгч боол мэт ажиллуулдаг, мөн одоогийн Шинжаан уйгарт цөлдөг байсан бөгөөд зарим нэг нь оргон босож уул хадаар орогнож байсан талаар нилээн дээхнэ Өвөр Монголын тв-ээр ярьж байсныг санах юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад амжжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.