Төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан С.Хавал Гаалийн газрын даргаар очно гэв үү

0

 

Төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан С.Хавал Гаалийн газрын даргаар очно гэв үү

 

АТГ-аар шалгагдаж, шүүхийн байгууллагаар ял сонсож явсанБаян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавал аймгийнхаа Гаалийн газрын даргаар томилогдох гэж буй талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг уг албан тушаалд томилж болохгүй хэд, хэдэн шалтгаан бий гэх. С.Хавалын хувьд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Гаалийн газрын дарга гэх мэт албан тушаалыг хашиж ирсэн. Гэхдээ төрийн өндөр албан тушаалыг нэр төртэйгээр бус нилээн будлиантайгаар хашсан байдаг. Тухайлбал, тэрбээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нэгэн барилгын компанитай хуйвалдан барьсан байшингийх нь тоог нэмж бичиг,баримт бүрдүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөн нь хожмоо Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрч, баларч байсан юм. Үүнээсээ болж тэрбээр төрийн албанд ажиллах эрхээ тодорхой хугацаагаар хасуулж дээрээс нь 3 жилийн хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон байдаг. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилгын төсөл хэрэгжүүлсэн "Нийслэл Өргөө” компаниас хахууль авсан хэрэгт унасан гэх. 

Авлига хээл хахуулийн хэргээр АТГ-т шалгагдан улмаар ял хүртэл сонсож явсан тэрбээр өнгөрсөн дөрвөн жил ажилгүй "гунхаж” явсан ч энэ удаа нам нь ялсан болохоор Гаалийн газраар даргаар дахин томилогдохоор "оодорч” буй сураг байна. Угтаа бол Төрийн албанд ажиллах эрхээ хасуулж цаашилбал авлигын хэргээр ял хүртэл сонсож явсан хүн Засгийн газрын томоохон агентлагийн даргаар ажиллах битгий хэл мэргэжилтнээр ч ажиллах эрхгүй гэсэн үг. Гэтэл МАН-ынханд хууль, шүүхийн шийдвэр нөлөөлдөггүй бололтой.  Мөн үүнээс гадна тэрбээр нийгмийн даатгалын хэрэгт  нэр нь холбогдож явсан удаатай. Энэ мэтчилэн нэр хүндээ алдаж ял хүртэл сонсож явсан С.Хавал бялуу хүртэх үү.

 

Түүнд ял оноосон шүүхийн шийдвэрийг энд дарж уншина уу.

chuhal.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex