А.Алтантуяа: Эхний тоглолтод хожигдох эрх бидэнд байхгүй

0

А.Алтантуяа: Эхний тоглолтод хожигдох эрх бидэнд байхгүй

 

 

2016 оны Монголын шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр тодорсон "Арвис” багийн ахлагч А.Алтантуяатай ярилцлаа. Бразилийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Марта Виейра да Силвагаас үлгэр дуурайл авдаг тэрбээр энэ жил 20 настай ажээ.

 

-Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр тодорсонд баяр хүргэе. Шагнал авахаар тайзан дээр багштайгаа зогсоход ямаршуу сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Баярлалаа. Багштайгаа нэг тайзан дээр зогсоод шагнал авахад үгээр хэлэхийн аргагүй сэтгэл хөдөлсөн. Манай багийнхан ч баярласан байх гэж бодож байна. Миний хувьд оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин болоход хоёр хүчтэй тамирчинтай өрсөлдсөн. Жилийн туршид багаа дажгүй удирдаж, амжилт гаргасан болохоор шилдэг тамирчинд нэр дэвших байх гэж бодож байснаас цомын эзэн болно хэмээн төсөөлөөгүй явлаа. Энэ шагнал зөвхөн минийх биш намайг дэмжсэн баг, дасгалжуулагчийн хамтын шагнал юм шүү. Заалны улсын аваргаас алт, лигээс мөнгө, гадаад талбайн улсын аваргын дөрөвдүгээр байр, лигээс алтан медаль авсан амжилтаар манай багийнхан оноо үдэж байна. Гэхдээ энэ оны тэмцээн дуусаагүй. Заалны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ ярилцлага уншигчдад хүрэх өдөр эхлэх болов уу.

 

-Хөлбөмбөг багийн спорт учраас тамирчид нэг хүн шиг сэтгэдэг байх ёстой. "Арвис” багийн хувьд одоогийн бүрэлдэхүүнээ бүрдүүлээд хэдэн жил хамтдаа ногоон талбайд гарч байна вэ?

 

-Хоёр жил болж байна. Манай багийнхан яг нэг хүн шиг байж чаддаг. Бидний хувьд "Арвис” хоёр дахь гэр бүл юм. Тиймээс баярлах гуниглахдаа багийнхан хамтдаа байдаг. Насны хувьд ч ойролцоо болохоор нэгнээ сайн ойлгодог. Манай багийн хамгийн отгон нь Бельгиэс ирсэн 14 настай охин бий. Хамгийн ахмад нь 22-той. Тамирчдын зарим нь хөлбөмбөгөөр хичээллээд 2-10 жил болж байгаа гэсэн. Миний хувьд хөлбөмбөгөөр тав дахь жилдээ хичээллэж байна.

 

-Спортын олон төрлөөс яагаад хөлбөмбөгийг сонгосон бэ?

 

-Багаасаа л хөлбөмбөг тоглох дуртай байсан. Сургуульд орсныхоо дараа хөлбөмбөг миний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгосон. Хөлбөмбөгийн ногоон талбайд гарч байж л аз жаргал мэдэрдэг. Би Монголын үндэсний их сургуульд сурдаг. Хичээлийн бус цагийг голдуу заал, хөлбөмбөгийн талбайд өнгөрөөдөг. Бас клубийнхээ 11-17 насны охидыг дасгалжуулдаг.

 

-Багийн ахлагч тоглолтыг гартаа атгадаг. Тамирчдынхаа байдлыг ажиглахаас гадна хаана ямар сул орон зай байгааг харах торгон мэдрэмжтэй байх ёстой.

 

-Тоглолтын өмнө багаараа ярилцдаг. Яг тоглолтын үед хаалгач, багийн ахлагч хоёр багийг зангидаж явдаг учир хариуцлагатай байх ёстой. Багийн амжилтын тал хувь нь хаалгачаас хамаардаг. Хаалгач тоглолтыг араас нь ажиглаж бусдадаа зөвлөж байдаг. Хаана сул, бөмбөг алдчих гээд байгааг хаалгач сайн хардаг. Би "Арвис” багийн хаалгач Баярцэцэгийг Монголын хамгийн шилдэг нь гэж боддог. Тоглолтын үед тамирчин уурлах үе гарна. Тэр үед эвээр ярилцаж тоглолтын уур амьсгалыг хадгалахыг хичээдэг. Тэгж баг нэгэн цул болсон тохиолдолд ялалт ойрхон байдаг юм.

 

-Монголын өсвөрийн хөлбөмбөгчид гадаадад сурч, туршлага судлах болжээ. Охидод тийм боломж хэр олддог юм бол?

 

-Тийм боломж ховор байдаг. Монголоос "Дэрэн” клубийн охид Хятадад сурч байна. Тэд Монголд тэмцээн зохиохоор ирж оролцчихоод буцдаг. Харин эрэгтэй хөлбөмбөгчдөд боломж илүү олддог. Хэрвээ хөлбөмбөгийн чиглэлээр гадаадад суралцах, туршлага судлах боломж гарвал алдахгүйг хичээнэ дээ.

 

-Хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн шигшээ багаа бүрдүүлээд удаагүй байна. Наснаас шалтгаалан шигшээд хамрагдах боломж бага юм шиг санагдсан. Энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

 

-14, 19 насны ангилалд шигшээ багтай. Хөлбөмбөг нэг үеэ бодоход хөгжиж байна. Бидний үеийнхэнд ингэж хөгжиж байсан бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөг одоо арай өөр төвшинд хүрэх байсан гэж боддог. Гэхдээ өсвөрийнхнөөс сайн тамирчид гарч ирж байна.

 

-Монголын хөлбөмбөгийн холбоо Японоос дасгалжуулагч гэрээгээр авчраад эмэгтэй хөлбөмбөгчдөө дадлагажуулж байгаа. Тамирчид тэр дасгалжуулагчаас номын дуу сонсч байгаа юу?

 

-Би нэг хэсэг бэлтгэлд нь хамрагдсан. Клубийнхээ хүүхдүүдийг дасгалжуулдаг болохоор япон дасгалжуулагчийн арга туршлага сонирхолтой санагдсан. Ялангуяа тамирчдын бэлтгэлийг хэрхэн хийлгэж байгаа, цагаа хэрхэн хуваарилдгийг нь судалж байна. Япон дасгалжуулагчийн онцлог нь бэлтгэлээ маш сайн хийлгэдгээс гадна амрааж ч чаддаг юм билээ. Дээр нь тоглох явцад алдаа гарвал тэр дор нь засч өгдөг. -Хөлбөмбөгөө хэрхэн хөгжөөсэй гэж бодож байна. Одоо ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ? -Шигшээ багтай боллоо, лигийн тэмцээн зохиож байна гээд тамирчдыг хамруулах байдлаараа өргөн цар хүрээг хамарч байна. Одоо туршлагатай тамирчдаасаа бүрдсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулаад ур чадварыг нь сориод үзээсэй гэж хүсдэг. Мөн эмэгтэй хөлбөмбөгчдийг гадаадын сургалтад хамруулбал ур чадвар нь ахина шүү дээ. Миний хамгийн том мөрөөдөл шигшээ багт тоглох. Тиймээс мөрөөдөлдөө хүрэхийн төлөө өдөр бүр бэлтгэлээ сайн хийж байна.

 

-Хөлбөмбөгчин охидын дунд өрсөлдөөн хэр их байдаг вэ?

 

-Нэг үеийг бодоход чангарч байна. Манай багийн 10 настай Сарангуа гэдэг охин 40-50 удаа жонглердож чаддаг. Ер нь насанд хүрэгчдийн багаас ч гэсэн энэ охин шиг 40-50 удаа жонглердож чаддаг хөлбөмбөгчин байхгүй шүү. Тэр охиныг би хэдэн жилийн дараа Монголын шилдэг тамирчдын нэг болно гэж боддог.

 

-Тамирчин хүний хамгийн том аюул нь бэртэх байдаг. Хөлбөмбөгчид бэртлээс сайн хамгаалдаг болохоор энэ аюул холуур өнгөрдөг байх?

 

-Тэмцээний үеэр бэртэх тохиолдол гардаг. Би баруун хөлийн шагайдаа гэмтэл аваад эмчлүүлж байгаа. Эвгүй хөдлөхөөр бэртэл сэдрэх гээд байдаг юм. Бэртэлтэй гээд тэмцээний үеэр хойш сууж болохгүй. Тэр үедээ өвчин намдаагч эм ууж, хөлөө боолгочихоод л тоглодог.

 

-Цаашдаа хөлбөмбөг тоглоод явах уу. Эсвэл дасгалжуулагчаар ажиллах уу?

 

-30, 40 нас хүртлээ тоглоно. Ер нь хөлбөмбөг тоглохоо болихгүй. Түүний хажуугаар дасгалжуулагчаа ч хийнэ. Би гадаадын хөлбөмбөгчдийн тоглолтыг үзэж, багийнхантайгаа тоглолтынх нь талаар санал бодлоо солилцдог.

 

-Чамайг хөлбөмбөгөөр хичээллэхэд гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Би гурван хүүхэдтэй айлын дундах нь. Манай ах "Улаанбаатар сити” багийн хөлбөмбөгчин. Анх намайг хөлбөмбөгөөр хичээллэхэд дуртай хүлээж аваагүй. Харин одоо гэр бүлийнхэн бүгд дэмжиж байгаа. Сая намайг шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин болоход ээж маань баярлаад уйлсан гэсэн.

 

-Ах нь өөр клубт харьяалагддаг юм байна. Хоёр өөр клубийн ах дүү хөлбөмбөгчид биесээ хэр дэмждэг вэ?

 

-Ах бид хоёр анх нэг клубт харьяалагддаг байсан. Ах энэ жилээс "Улаанбаатар сити” клубийн тамирчин болсон. Бид хэзээ ч маргалдахгүй, харин ч нэг нэгнээ үргэлж дэмждэг юм.

 

-Одоо хөлбөмбөгийн заалны улсын аваргад оролцох юм байна. Нэг хэсэгт багтсан баг тамирчдаа судалсан уу?

 

-Улсын аваргын эхний тоглолтод хамгийн хүнд өрсөлдөгч "Дэрэн” багийнхантай таарсан. Манай хэсгийг "үхэл”-ийн гээд нэрлэхэд болно. Манайхаас гадна "Дэрэн”, "Эрчим” зэрэг хүчтэй багтай таарсан. Бидэнд эхний тоглолтод хожигдох эрх байхгүй. Тоглолтоо хэрхэн эхлүүлэхээс дараа дараагийн амжилт, тамирчдын сэтгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс бид "Дэрэн”-г заавал хожих хэрэгтэй.

 

Б.Сэлэнгэ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex