Эгийн голын усан цахилгаан станц эрх мэдэлтнүүдийн ”золиос” болох уу?

1

Эгийн голын усан цахилгаан станц эрх мэдэлтнүүдийн ”золиос” болох уу?


Монгол Улс ядуу дорой, хөгжил буурай, эдийн засгийн хямралтай байгаагийн гол үндэс нь төрийн эрх мэдэлтнүүдийн "тоглоом” болсонтой шууд холбоотой. "Тоглоом” гэдэг нь төр засгаа тогтворгүй байлгах, албан тушаалтнууд дураараа авирлахын нэрийг хэлж буй бөгөөд улсын эрх ашгаас илүү хувийн эрх ашгийг илүүд үздэг төрийн өндөр албан тушаалтнууд олширсны илрэл юм. Өнөөдөр Монгол Улсад төрийн залгамж халаа, бүр цаашлаад "Хар хайрцагны бодлого” гэж үгүй болсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд буюу дөрөв, дөрвөн жилийн хугацаагаар төрийн албан хаагчид солигдож, нам дагасан бүлэглэлийн золиосонд Монголын төр засаг гарах болов. Энэ бол бодит үнэн. Үүний тод жишээ бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөл юм.

Эгийн голын усан цахилгаан станц ба түүний ач холбогдол 

Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил нэгэнт эхэлсэн бөгөөд Засгийн газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл. Манай улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс ОХУ-аас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрч им хүч импортоор авдаг. Хойд хөрштэй холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгч дийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед нийслэл Улаанбаатар хот ч хөлдөх ноцтой байдал үүсч болзошгүй. Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгүй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Эгийн гол цахилгаан эрчим хүчний төдийгүй улс орны цаашдын ирээдүйд ч чухал ач холбогдолтой төсөл гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй.  Гэвч Монголд хэрэгтэй, ашигтай мега төсөл болгон улс төрчдийн увайгүй, улс орноо бус хувиа борлуулж, довоо шарлуулсан үзлийн золиос болдог нь харамсалтай. Эгийн голын төсөл ийм л золиосонд яг одоо ороод байгаа юм.

Д.Одхүүгүйгээр Оростой тохиролцоно гэдэг юу бол…

Мэдээж мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэрхүү хөрөнгийг манайх шиг эдийн засагтай орон дотроосоо босгоно гэдэг бүтэшгүй хэрэг. Гагцхүү гадаадаас л хөрөнгө оруулалт татаж чадаж гэмээ нь томоохон төслүүд хэрэгжих боломжтой. Эгийн голын хувьд манай хоёр хөрш тэр дундаа ОХУ-тай тохиролцох нь улс төр, геополитикийн хувьд хамгийн чухал. Тэр ч утгаараа уг төслийн захирлаар удаан хугацаанд ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү олон ахицтай ажлыг хийсэн нь үнэн. Аливаа ажлыг тэр дундаа иймэрхүү мега төслийг ахалж, амжилттай явуулахын тулд юмаа мэддэг хүнээр удирдуулах ёстой. Д.Одхүүгийн хувьд Эгийн голын төслийн "эх” нь гээд хэлчихэд буруудахгүй биз. Тэрбээр энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан. Тус төслийг хэрэгжүүлэхэд гол нөлөө үзүүлэгч ОХУ-тай тохиролцож чадах хамгийн боломжит хүн нь Д.Одхүү гэдгийг учир мэдэх хүмүүс ч хэлж байгаа юм. Гэвч Монголын төрийн эрх мэдэлтнүүдэд улс орны ирээдүйд хэрэгтэй, ашигтай мега төслүүдээс илүүтэй өнөө маргаашийн албан тушаалын наймаа, хувийн ашиг сонирхол, нам дагасан амбийц л чухал бололтой. Эгийн голын мега төслийн удирдах хүн нь "Засгийн эрхийг барьж буй намын хүн байх ёстой” гэсэн туйлширсан популист үзлийг урьтал болгож, Д.Одхүүг ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас халж буй үндэслэл нь ганцхан "Өөр намын хүн” гэж үзжээ.

Түүний оронд Т.Гандигийн нөхөр томилогдов

Эгийн голын төслийг хамгийн сайн мэдэх Д.Одхүүгийн оронд УИХ-ын гишүүн асан Т.Гандигийн нөхөр томилогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр  Я.Нямжаргал нь  2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм байна. Түүнийг сайн мэдэх хүмүүс "Нам байгуулж, хамтран зүтгэж байсан нөхдөө зовох цагт нь хаячихаад эрх ашгийн төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй нэгэн. Эхнэрийнхээ ачлалаар ийм зэрэгтэй л яваа хүн. Ийм хүн ч Эгийн голын төслийг удирдаад улмаар хэрэгжүүлнэ гэдэг юу л бол” хэмээн эргэлзэн ярих. Энэ яриа ч яахав, хамгийн гол нь Монголын төр нам дагасан үзэл суртлаасаа салж чадахгүй явсаар байгаа нь өнөөгийн хямрал, хөгжил буурай орон байхын гол үндэс нь болоод байгаа нь үнэн. Уг нь Эгийн гол мэт мега төслийг мэддэг хүн нь үргэлжлүүлээд удирдаад явсан бол удахгүй Монгол Улс маань эрчим хүчний хараат байдлаасаа хагацаж, хөгжил цэцэглэлтэд том "гэрэл” асах байсан ч юм бил үү.

С.Баяр

Эх сурвалж: Criminal.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex