As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

0
 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

 

Хорих 461-р ангийн гадаа цагдаагийн хамгаалалт гарчээ /8.40 цаг/

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өнөөдөр /2016.12.21/ Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд шүүнэ. Одоогоор цагдаагийн хамгаалалт гарч эхлээд байна. Сэтгүүлчдийг 09.00 цагаас эхлэн дотогш оруулж эхлэх юм. 

С.Зориг бусдын гарт амь үрэгдсэнээс хойш 18 жил өнгөрсний дараа Нийслэлийн Прокурорын газраас түүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар хуваарь ёсоор ээдрээт энэ хэргийг шүүхээр болж, нэг сарын хугацаанд хавтаст хэрэгтэйгээ танилцсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2016.12.14/ С.Зориг агсны хэргийн анхны шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч, өмгөөлөгчдийн хүсэлтээр арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл хойшлуулсан юм. Шүүгчид хурлыг хойшлуулсан шийдвэрээ "Хавтаст хэрэгтэй нэмж танилцах, зарим хүнийг Шүүх хуралд гэрчээр оруулах” гэсэн өмгөөлөгч, шүүгдэгчдийн саналтай холбон тайлбарласан. 

Шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Цагдан хорих 461 дүгээр анги дахь Шүүх танхимд эхэлнэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Шүүх бүрэлдэхүүн хурлын эхлэл болоод шийдвэр танилцуулах хэсгийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Харин хурлын явцыг хаалттай үргэлжлүүлнэ.

Шүүх хурлын тов анх зарлагдахад 50 гаруй сэтгүүлч шүүхийнхэнд хандаж, үйл явдлыг сурвалжлах хүсэлтээ өгсөн байдаг. Өнөөдрийн /2016.12.20/ Шүүх хурлыг өмнө нэр өгч, сурвалжилсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн сурвалжлах боломжтой. Нэмж сэтгүүлчийн нэр өгөх болон өмнө нь шүүх хурлыг сурвалжлах зөвшөөрөл авсан сурвалжлагч, зураглаач нарыг өөрчлөх боломжгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхаарууллаа.

Д.УУДАМ


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.