Элчин сайд, Гадаад харилцааны сайд хоёрын хэн нь үнэн ярив

0
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт нэлээд хэдэн улсын элчин сайдын яам, консулын газрыг татан буулгах, нээх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Харин Индонезид улсад суух Монгол Улсын ЭСЯ-ыг татан буулгахыг тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Батцэцэг эрс эсэргүүцэж, УИХ- ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаярт албан тоот илгээсэн юм. Тэрбээр " Индонези улстай манай улс 6 сая ам.доллартай тэнцэх худалдаа хийсэн” хэмээсэн бол Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Индонези улстай манай улс 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийсэн” хэмээн мэдээллээд байгаа юм. Тэгвэл тэдний байр суурийг "улаан цэнхэр” буландаа онцолж байна.

Ш.Батцэцэг: Индонези улстай манай улс 6 сая ам.доллартай тэнцэх худалдаа хийсэн

 

Индонези улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Батцэцэг УИХ- ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаярт илгээсэн албан тоотдоо "Их 20-ийн гишүүн орон, Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонез улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсын нийслэлд байрладаг Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-тэй Яриа хэлэлцээний түншийн харилцаа тогтоох зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамыг УИХ-ын 2013 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын ЭСЯ Жакарта хотноо 2014 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хотод гадаадын долоон Элчин сайдын яам шинээр нээгдсэн. Жакарта хотод нийт 154 орны ЭСЯ, олон улсын 28 байгууллагын төлөөлөгчийн газар байдаг бөгөөд 2016 онд Жакарта хот нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том зангилаа гэдгээр зарлагдсан.

 

Үүнээс гадна тухайн орны Элчин сайдын яамнаас гадна АСЕАН-ы дэргэдэх 16 орны Байнгын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа бөгөөд 2015 онд байгуулагдсан АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг бусад орнууд зорьж байна.

 

Хоёр талын худалдааны эргэлт Индонезийн Худалдааны яамны мэдээллээр 2012 онд 7 сая ам.доллар, 2013 онд 20 сая ам.доллар, 2014 онд 23 сая ам.доллар, 2015 онд 6 сая ам.доллар, Монголын статистикийн мэдээллээр 2015 онд 12 сая ам.долларын худалдаа хийсэн байдаг.

 

Тус ЭСЯ нь Монгол Улсын нэрийг таниулах, нэр хүндийг нь нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд татан буулгаснаар ЭСЯ- ны өнгөрсөн хугацаанд хийсэн бүхий л ажлыг үнэгүйдүүлж, тухайн улс дахь Монгол Улсын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул ЗГ-ын шийдвэрийг олон талаас нь судалж байгуулсан учир шалтгаан үндэслэлдээ хатуу байр суурьтай байж Монгол улсын ЭСЯ-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдэл гаргана гэж Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд найдаж байна" хэмээжээ.

Ц.Мөнх-Оргил: Индонези улстай манай улс 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийсэн

 

Засгийн газрын хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ талаар хэлэхдээ "Сая Засгийн газрын хуралдаанаар зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах талаар хэлэлцлээ. Юуны өмнө Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ-ыг татан буулганаОсакад байгаа консулын газар, мөн Хайлаарт ажиллаж байгаа консулын газрыг татан буулгая гэсэн шийдвэр гаргалаа.

 

Ямар үндэслэлтэй вэ гэхээр нэгдүгээрт, УИХ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос 2017 онд бололцоогоороо хэмнэлт гаргах, зарим нэг дипломат төлөөлөгчийн газруудын ач холбогдлыг эргэж харах, төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол татан буулгах асуудлыг оруулж ирээрэй гэж үүрэг даалгавар болгосон. Энэ дагуу бид Бразил, Индонезийн ЭСЯ-дыг татан буулгая гэсэн шийдвэр оруулж байнаЭнэ улсад ойролцоогоор 25, 25 монгол иргэн ажиллаж амьдардаг. Гадаад худалдаа бол Индонезтэй 12 мянган доллар, Бразилтай 2000 долларын нийт худалдаа эргэлт байгаа. Өөрөөр хэлбэл худалдаа эргэлт байхгүй. Осакагийн консулын хувьд Токиод том ЭСЯ ажиллаж байна.

 

Хайлаарын хувьд БНХАУ-д манай дөрвөн дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэ дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгаснаар бид жилдээ 1.5-1.7 сая долларын хэмнэлт гарах юмаа гэж тооцож байгаа. Эдгээрийг татан буулгахын хажуугаар Бишкект буй одоо байгаа консулын газраа ЭСЯ болгоё гэсэн шийдвэр гаргалаа. Энд зардлын ялгаа байхгүй. Хайлаарын консулыг татан буулгасны оронд Шанхай хотод консулын газар байгуулъя гэсэн шийдвэр гаргаж байна. Яагаад гэвэл Шанхай хотод 3000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Худалдаа эргэлт, хөрөнгө оруулалт их учраас Шанхай руу шилжүүлье гэсэн шийдвэр гаргаж байна” хэмээн мэдээллэсэн билээ.

-24time.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex