Синьхуа: Далай лам дахин Монголд айлчлахгүй

0

Синьхуа: Далай лам дахин Монголд айлчлахгүй

 БНХАУ-ын Төрийн мэдлийн "Синьхуа” агентлагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд "Далай лам дахиж Монгол Улсад айлчлахгүй” хэмээн ярьсан тухай мэдээлэл тавигджээ.

Синьхуа: Монгол Улсын Гадаад хэргийн сайд, "Төр, шашны хэрэг тусдаа учир Засгийн газрын шугамаар Далай ламыг урьж байгаагүй. Цаашид ч урихгүй” гэж орон нутгийн сонинд ярилцлага өгчээ.

Далай лам нь шашны нөмөр дор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Түвдийг хуваан авах гэж оролдсон учир улс төрийн шалтгаанаар цөлөгдөж байсан "ардын дайсан" хэмээгддэг.  Харин Далай лам монголчуудын дунд нэр хүнд өндөртэй бөгөөд тэрбээр өнгөрсөн сарын 18-23-нд Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын харилцаанд сэв суулгасан гэдгийг Хятадын тал сануулсаар байгаа юм. 

Харин Монгол Улсын Гадаад хэргийн сайд Хятад-Монголын харилцааг сэргээхээр идэвхтэй хөөцөлдөж байна.  Ямартай ч Монголд Далай лам айлчилсанд Хятад улс асар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: http://news.xinhuanet.com/english/world/2016-12/21/c_135921013.htm 

Т.Бат


 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.