Шашнаа нэгт тавьсан Монгол эдийн засгийн маш том хохирол амслаа

0

Олон улсын "www.aljazeera.com” агентлаг цахим хуудастаа энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын өнөөгийн байдлын талаар нийтэлжээ. Энэхүү нийтлэлийг хүргэж байна.

 

 


 

Түвдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад шашны айлчлал хийсний хариуд БНХАУ-ын удирдлагууд хилээ хаалаа. Уг үйл явдлын улмаас хил дээр олон зуун ачааны машин гацчихсан байгаа талаар Монгол Улсаас мэдээлэв.

 

Далай лам тус улсад шашны айлчлал хийгээд долоо хоногийн дараа Бээжин ийнхүү хилээ хаасан нь том хэмжээний түгжрэл үүсгэхэд хүргэсэн байна. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм.  Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт байрлах "Ганц мод” гэх боомт дээр уул уурхайн "Рио Тинто” компанийн  жолооч нар өвлийн хүйтэнд гачихаад байгаа гэнэ.  Жолооч нар олон цагийг жолооныхоо ард өнгөрүүлж, дээрээс асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээн сууж байна. "Шашны эрх чөлөөгөө эдийн засгийн эрх чөлөөнөөсөө нэгдүгээрт тавьсанаар Монгол Улс маш том эдийн засгийн хохирол амслаа. Энэ бүхнийг энгийн иргэд амсч байна” хэмээн тус агентлагийн сурвалжлагч Эдриэн Браун мэдээллээ. "Рио Тинто” компани Хятад руу зэсийн баяжмалаа гаргахаа түр зогсоожээ.

 

Шашнаа нэгт тавьсан Монгол эдийн засгийн маш том хохирол амслаа

 


 

Бээжин өнгөрсөн сард шалтгаангүйгээр хилийн хураамжийн үнээ нэмсэн байна. Хилийн хураамжийн үнэ нэмэгдсэн  нь Далай ламтай холбоотой эсэх талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан тайлбар хийгээгүй билээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр үнэ нэмэгдсэн талаар өгүүлсэн юм. Хэвлэлийн төлөөлөгч "Далай ламын айлчлалаас болж хоёр улсын харилцаанд сэв суусан нь үнэн” гэж мэдэгджээ.

 

Далай лам Монгол Улсад шашны айлчлал хийсэнтэй холбогдуулан Бээжин гурван ч удаа мэдэгдэл хийж, тус улсын удирдлагуудыг албан ёсоор тайлбар хийхийг шаардсан юм. Уг асуудалтай холбоотойгоор өнөөг хүртэл тус улсын удирдлагууд тайлбар хийгээгүй байна.  Ганцхан айлчлал Монголын эдийн засагт хүчтэй цохилт өгч, найрсаг хөрштэйгээ таарамжгүй харилцаатай болгоход хүргэлээ. Монголын Засгийн газар найрсаг хөршөөсөө зээл авч, хямралд ороод буй эдийн засаг, уул уурхайн салбараа хөдөлгөх сонирхолтой байсан юм.

 

Айлчлалаас өмнө Монгол, БНХАУ-аас урт хугацаатай зээл авахаар төлөвлөж байсан ч Далай лам тус улсад ирснээр энэ бүх ажил гацахад хүрчээ. Монголын эдийн засаг хоосроод байна. Гэтэл Монгол Улсад хамгийн их хэрэгтэй байгаа мөнгөн тусламжийн асуудлыг Бээжин түр хойшлуулсан нь Монголд ихээхэн дарамт учруулаад байна.  Сурвалжлагч "Хоосроод буй эдийн засгаа аврахад Бээжин л тусална” хэмээн бичжээ.  Шашнаа эхэнд тавьсан Монгол ийнхүү хүндхэн байдалтай нүүр туллаа.

 

Монголын ихэнх нь иргэн буддын шашинтай бөгөөд Далай ламыг дээдлэн хүндэлдэг байна. Далай лам шашны айлчлал нэрийдлээр олон улсын дэмжлэгтэйгээр Түвдийг тусгаар улс болгохоор зорьдог хэмээн БНХАУ-ын удирдлагууд эрс буруутгадаг.  Далай лам 1959 онд эх орноосоо зугтааж, өнөөг хүртэл Энэтхэг улсад аж төрж байна. Түүнийг Энэтхэгээс, Түвдийг удирдаж, салан тусгаарлах үзэл санааг явуулж буйг Бээжин үргэлж буруутгаж, Далай ламыг хүлээн авсан гадаадын орнуудад шаардлага тавьж, шахалт үзүүлдэг юм. Далай лам 2011 онд улс төрөөс хол байхаа илэрхийлжээ.

 

Далай лам өнгөрсөн аравдугаар сард Энэтхэг улсын Аруначал Прадэш мужид айлчлах талаар мэдээлэл гарсны дараа Бээжингийн талаас Энэтхэгийн Засгийн газарт хандан "Энэ айлчлал хоёр улсын дипломат улсад сэв суулгаж болзошгүй” хэмээн анхааруулж байсан юм.

shuud.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.