Сайн жишиг ба СОНГИНОХАЙРХАН
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдолтой голыг нэрлэхэд нийслэлийн ундны ус болсон ТУУЛ айрагт багтжээ. Арай л харамсмаар мэдээ. Нийслэлийн АГААР-ын бохирдлын тухай бол яриад ч хэрэггүй. Тоосонцорын бохирдлын хэмжээманай улсын агаарын чанарын стандартаас 10-25 дахин их гэсэн судалааг гаргасан нь бий. Дэлхийн нэр хүндтэй мэдээллийн зарим агентлаг Улаанбаатарын агаарын бохирдлыг хэвийн хэмжээнээс 40 дахин илүү байгаа тухай зарлаж байна. Бас л харамсмаар мэдээ... Үнэндээ бидэнд агаарын бохирдол хэмждэг багаж, тоног төхөөрөмжийн ч хэрэг алга. Үүнийг чухамдаа жирэмсэн эхчүүдэд шаардлагатай шинэ төрлийн түм буман амин дэмүүд бэлхнээ нотолж байна. Их хотын булан тохой бүрт мэндэлж буй тархины даралттай зуу зуун хүүхэд бас баталж байна. Цаашлаад Монгол орны уудам тал нутагт уул тал, ургаа хад гээд бохирдоогүй зүйл бараг л үлдсэнгүй. Хүний сэтгэл, үйл хэрэг хүртэл...
Ийм ээдрээтэй цаг үед ихэнх нь дэлгэцийн араас хуурай шүүмжлэл өрнүүлж, эсрэг талд нь ээжүүд агаарын бохирдлын эсрэг жагсч байна. Жаахан хожуу ч гэсэн ойлгосон нь сайн хэрэг.
Тэгвэл энэ цаг үед ээжүүд Сонгинохайрхан дүүрэгт өрнөсөн "Цэвэр амьсгал төсөл”-ийн үр дүнд төв талбайдаа жагсч байна. Тус дүүргийн уриалгыг албан байгууллагууд дэмжиж, шинэ жилийн баярын үеэр боодолтой бэлгийг биш амны хаалт түгээхийг "Сайн үйлсийн аян” гэж үздэг болж байна. Гудамжны самбарууд эрүүл мэндийн зөвлөгөөгөөр дүүрч, Баянзүрхээс эхлээд бусад дүүргийн Засаг дарга нар бантахдаа "Амны хаалт” аяныг хэрэгжүүлж үзэж байна. Сонгинохайран дүүргээс эхэлсэн сайн жишгийг дагаж, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид сургууль, цэцэрлэгүүдэд "Амны хаалт” түгээдэг боллоо. Зарим нэг нь бүр олон нийтийн сүлжээгээр нэр хүртэл зааж, "Цэвэр амьсгал төсөл”-д нэгнээ нэгдэхийг уриалдаг боллоо.
Хоёрхон жилийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Агаарын бохирдол 20 хувиар буурсан” гэсэн сүржин мэдэгдэл хийж байв. Харин танхимд нь ажиллаж байсан "ногоон” намын сайд С.Оюун "Цэвэр агаар санд 2013 онд 30 орчим, 2014 онд 20 орчим тэрбум төгрөг батлагдсан.
Энэ сангаас гадна нийслэлийн болон ЭХЯ-ны төсөвт тодорхой төсөв зарцуулсан...Улаанбаатар хотын агаарын чанар гурван үзүүлэлтээр 15-30 хувиар буурсан байгаа” гэж ярьсныг санах нэг нь санах биз. Зөвхөн энэ баримтаас үзэхэд хоёрхон жилийн дотор 50 гаруй тэрбум төгрөг агаарын бохирдолд зарцуулсан атал үр дүн ньөнөөөдрийн царай. Гэтэл зарим нэг нь "Амны хаалт зүүснээр агаар цэвэршинэ” гэж зориуд мушгиад бяцхан улстөр хийж байгаа нь харагдах л юм. Тиймээ өнөөгийн энэ гамшгийн байдалд хүрэхэд улстөрчдийн алдаа нөлөөлсөн гэдэг нь маргаангүй. Тийм ч учраас тэд амны хаалт түгээх аяны тухай ам нээдэггүй ч байж болох. Магадгүй зарим нэгэн улстөрчид агаарын бохирдол ярихаар нам нь буруутчих гээд байдаг зовлон ч бас байдаг л байх. Гэвч махан бие, цусан төрөлд төрсөн хүн ямар ч цэцгэн бясалгал, цэгэн бариа хийлгээд эрүүл байх үндэсгүйг ойлгосон иргэн "Энгийн дадлаар эрүүл амсгалъя” гэсэн хөтөлбөр эхлүүлээд давалгаалж байна. Амны хаалт агаарын бохирдолд тустай тухай биш үүссэн нөхцлөөс хохирол багатай гарах нь чухал гэдгийг Сонгинохайрхан дүүргийнхэн уриалж байна. Энэ уриалгад залуусдүүрэг харгалзахгүйгээр өдөр бүр зуу, зуугаараа нэгдэж байна. Энэ бол сайхан мэдээ.
Тэгвэл... Бүгдийг залгих хүсэлтэй цаг хугацаа эцэс болж, гэгээн хүслийн эрин эхэлж байгаа тухай дэлхий нийтээр ярьж байна. "Би боллоо бол бусад нь хамаагүй” гэсэн хэтэрхий аминчхан үзлээр амьдарсан хүн төрөлхтөн технологийн эрэн зуунд танин мэдэхийн хүслээр амьдарч эхлэх гэнэ. Ямар сайхан цаг вэ... Гэтэл бид... Гэтэл монголчууд...
Эх сурвалж:tonshuul.mn
Д.Ганбаатар
Сэтгэгдэл байхгүй байна.