Дэлхийн хамгийн үнэтэй уруулын будаг
Уруул гэдэг бүсгүй хүний янаг, ялдам байдлын илрэл, нүүр царайны хамгийн тод хэсэг билээ. Уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг. Үнэндээ бол бараг арьс гэж байхгүй. Иймд уруулаа хамгаалах хамгийн сайн арга бол уруулаа будах юм. Энэ нь таныг гоо сайхан харгдуулаад зогсохгүй хамгаалалт болох юм. Орчин үеийн бүх л уруулын будаг, өнгөлөгч, эмчилгээний өнгөлөгч, гавар бүгд уруулыг будахаас гадна гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Урууланд зориулсан бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг. Дэлхийд хамгийн үнэтэй уруулын будгын тухай мэдээллийг хүргэе.
- Гоо сайхны алдарт бренд L’Oreal Шведын үнэт эдлэл болон цагны Chopard компанитай хамтран нэгэн гайхалтай уруулын будгийг бүтээжээ. L’Oreal Color Riche нэртэй энэхүү уруулын будаг нь гал улаан өнгөтэй, гадуурх гэрийг нь бадмаараг чулуугаар чимэглэн цэвэр алтаар бүржээ. Уг уруулын будгийг цорын ганц бүтээсэн ба дуудлага худалдаагаар худалдан орлогыг буяны үйлсэд хандивлах юм байна. Энэхүү уруулын будгийг урд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй, хамгийн тансаг зэрэглэлийн, хамгийн үнэ цэнэтэй уруулын будаг боллоо хэмээн бүтээгчид нь онцолжээ.
2.Уруулын будгын үзүүр нь уран баримал л гэсэн үг. Та хүсвэл өөрийн дүрсээ ч сийлүүлж болох юм. Энэхүү сийлбэрийг хийхэд нэг уруулын будганд сийлбэр хийхийн тулд 24 цагийг зарцуулдаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна.