Mon-altius Perfect cup 2017 боллоо
Мон-Алтиус дээд сургуулийн 20 жил, Ферпект боди клубын таван жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт болов.
Ойн арга хэмжээг тохиолдуулан бодибилдинг фитнес сонирхогч залуусын дунд нээлттэй тэмцээн зарлан зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж Мон-Алтиус дээд сургуулийн төгсөгч авъяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч дуучин Хануул "Эрчүүд" дуугаа дуулсан бол ферпект боди клубын эмэгтэй тамирчид чөлөөт үзүүлбэр үзүүлсэн үзэгчдийн сэтгэлийг ихэд догдлуулав. Чөлөөт үзүүлбэрт шинэхэн дэлхийн аварга Ичинноров, Азийн аварга Гансаруул нар орсон онцлог байлаа. Ойн арга хэмжээний хүндэт зочдоор олон улсын хэмжээний мастер мистер Баянхүү, жүжигчин Баттөр, аймгийн арслан Суманчулуун нар үзэж байлаа.
Тэмцээнд нийт 21 клубын 100 гаран тамирчин 4 ангилалд өрсөлдсөнөөс
- Эмэгтэй бикини ангилалд:
1-р байранд Б.Мөнхзул /proteam/ шалгарч Алтан медаль, Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2-р байранд С.Бямбасүрэн /perfect/ шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3-р байранд Б.Хулан /gold's gym/ шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо.
-Эрэгтэй Спорт модель ангилалд:
1-р байранд О.Мөнгөнсүх /чийрэг монгол/ шалгарч Алтан медаль, Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2-р байранд Н.Түвшинбаяр /winner/ шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3-р байранд Б.Тэнгис /winner/ шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
-Бодибилдингийн шинэ залуу тамирчдад зориулсан ангилалд:
1-р байранд З.Цэрэнчимэд /дархан фитнесс/ шалгарч Алтан медаль, Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2-р байранд Ц.Батбаатар /proteam/ шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3-р байранд Ю.Амарбуян /Голдэн жим/шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
-Бодибилдингийн өндөр зэрэглэлийн тамирчдад зориулсан ангилалд:
1-р байранд Д.Энх-Эрдэнэ /gold's gym/ шалгарч Алтан медаль, Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2-р байранд Л.Амгаланбаатар /NCP Fitness/ шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3-р байранд Э.Чинзориг /чийрэг монгол/ шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус хүртлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.