Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн гэгддэг П.Сугар “Цэц”-ээр хамгаалуулж, Ч.Ганзориг хүүгээрээ төр түшүүлж явна
"Жаст” группийн захирал Ш.Батхүү гэж нөхөр Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан асуудал хэдэн жилийн өмнөх л дөө. Харин балаг нь жинхэнэ утгаараа одоо гарч буй юм. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс ирсэн гэх мэдээлэл бий. Тэгэхээр уг асуудлыг үүсгэлцсэн нөхдүүдтэй хариуцлага ярих тухай асуудал эргэн сөхөгдөх ёстой. Ш.Батхүүгээс гадна Ч.Ганзориг, Д.Сугар нар юм.
"Жаст” групп 2009-2010 оны хооронд "Английн "Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ "Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа "Манай групп "Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай хамтарч ажилласан учраас баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн. Олон жил хамтарч ажилласнаа бодоод "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан. Үүнээс хойш "Стандарт” банк наас хэд хэдэн удаа зээл авсан. Бид сүүлд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг.
Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ "Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, "Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж "Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед "Жаст” групп "Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Тэрхүү хүсэлтэд "Аж ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад "Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр "Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг "Жаст” групп зээлсэн юм. " гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм.
Эндээс харахад Ч.Ганзориг захирал "Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо "жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л "Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм. Тэрчлэн Д.Сугар дарга "…Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож "Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд "Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.
Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авсан энэ асуудалд оролцоотой Д.Сугар гуай Цэцэд суугаа бол Ч.Ганзориг хүүгээ төрийн түшээ болгочихсон додигор яваа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.