Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгасан "Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг эх орондоо иржээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн "Дэлхийн мисс” тэмцээн зохион байгуулагдсан. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдсөн. Манай улсаас "Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм. Тэрбээр эх орондоо иржээ.
Мисс А.Баярцэцэг Монголд ирсэн даруйдаа мисс Х.Бадамгэрэллтэй хамтран хувь хүний хөгжлийн тухай сэдвээр "Мөрөөдлөө амилуул” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1 сэтгэгдэл