Жүжигчин Г.Отгонцэцэгийн нууцалсан нөхөр хэн бэ?
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг саяхан үрийн зулай үнэрлэжээ. Гучин насны босго хэдийнэ давсан авьяаслаг сайхан бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд олон ч эрсийн зүрхийг шархлуулан, гэр бүлийн амьдрал зохиох гэж яардаггүй нэгэн гэж ярилцдаг. Дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг талын дүр бүтээдэг түүний талаар элдэв таагүй яриа цөөнгүй тархаж, үзэгч фэнүүд нь хүртэл "муу нэр” сөрөг дүрийн ааштай хүүхнээр төсөөлж ирсэн нь үнэн билээ. Үүнтэй зэрэгцэн сенсаци тарьсан нүцгэн зургууд, бардам ярилцлагуудаараа олны гайхлыг төрүүлж чаддаг жүжигчин бүсгүй маань "Хэзээ нэгэн цагт би айл гэрийн эзэгтэй, үр хүүхдийн ээж болно. Тэр үед залуу цагийнхаа гоо сайхныг мөнхөлсөн нүцгэн зургуудаа хараад дурсаж суух ч юм билүү. Хөгширсөн хойноо хөхөө гаргасан хувцас өмсөлтэй биш” хэмээн элдэв хэл амыг үл ойшоож суусан. Тэгвэл одоо жинхэнэ гэр бүлийн эзэгтэй, үр хүүхдийн ээж болоод байгаа Г.Отгонцэцэгийн хувьд энэ мэт "муу нэр”-нээсээ хэдийнэ салжээ. "Орхидос” киноны хойт ээжийн дүрээрээ бараг л овоглогдох шахсан үе ард хоцорчээ.Тэрээр хувийн амьдралаа төвхнүүлж, ээж болоод байгаа. АНУ-д амьдарч байгаа жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ түр чөлөө аваад байна. Тэрбээр хувийнхаа амьдралыг ихэд нууцалж байсан ч түүний гэр бүлийн зургууд дэлгэгджээ. Тэрбээр жүжигчин, дуучин Б.Одбаяртай хамтын амьдралаа төвхнүүлсэн байна.