Г.УЯНГА: Н.УЧРАЛ ГИШҮҮН Л Т.АЛТАНШАГАЙ, Х.БАТ-ЯЛАЛТ ХОЁРЫГ СОНГОСОН ЮМ БАЙНА ЛЭЭ

2

УИХ-ын гишүүдийн өрөөндөө архидаж байгаа бичлэг өнгөрсөн сонгуулийн үеэр ихээхэн дуулиан шуугиан тарьсан. Тухайн үедтэрхүү бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга "тарааж”, Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар түүгээр нь улс төр хийж, бичлэг дээр халамцуу байсан Л.Эрдэнэчимэг гишүүн үүнийгээ нуун далдлахын тулд бусдад 50 сая төгрөгийн "насан туршийн зээл” өгсөн. Ийм үйл явдал өрнөсөн. Эцэст нь бичүүлсэн Л.Эрдэнэчимэг, бичлэг тараасан Г.Уянга нарын гишүүд болон УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байсан Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нарын нэр хүнд навс унасан.Сонгууль өнгөрсөн. Харин энэ явдал хараахан дуусаагүй байгаа ажээ. Учир нь УИх-ын гишүүн асан Г.Уянга саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэр үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярилаа. Тэрээр энэ талаар шүүхэд хандах гэж байгаа юм байна. Түүний яриаг буулгаснаа хүргэе.

-Сонгуулийн үеэр таны утас алдагдсан. Утсан дээр чинь тэр бичлэг байсан гэсэн ойлголт хүмүүст үлдсэн?

-Би тэр талаар бүтэн мониторинг хийж үнэхээр чадаагүй. Тэр үед тойрог дээрээ явж байсан. Тийм балай юм миний утсан дээр байхгүй.

-Тэр алга болсон утсан дээрээс чинь Д.Оюунхоролын зураг олдсон. Бас Б.Бат-Эрдэнэ аваргын зураг байгаа гэж яриад байсан?

-Тэгвэл наадуул чинь зориуд зохион байгуулалттай хийж байгаа юм биш үү. Надад өмнөх Их хурлын гишүүд сайн санаж хэлж байсан. Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг Н.Учралд өгсөн юм байна. Н.Учрал тэрийг ямар шугамаар энийг цацах вэ гэж бодож байгаад Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт хоёрыг сонгосон юм байна лээ л дээ. Хүмүүс намайг энэ асуудлаар шүүхэд ханд гэсэн. Тэгээд тэр хоёрыг шүүхэд өгөх гэж байгаа. Хүнд нэг тайлбарлаж болдоггүй юм гэж байна. Тэр үед бичлэг хийсэн өрөөнд олон хүмүүс байсан юм. Тэгтэл би утсаа алдсан. Эрка эгч надад тэр байсан үеийн бичлэг цацагдсан байна, Х.Бат-Ялалт над руу яриад 200 сая төгрөг нэхээд явж байна гэж хэлсэн.

-Та яагаад тайлбарлаагүй юм бэ?

-Хүнд чинь тайлбарлаж болдоггүй юм гэж байна. Би тэр өрөөнд байсан. Тэр байтугай олон хүн тэр өрөөнд цуг байсан. Би утсаа алдсан тэр үед Эрдэнэчимэг эгч сандраад надруу ярьсан "Уянгаа, тэр үеийн бичлэг гарчихсан явж байх юм. Чи очоод үзээдхээч”  гэж хэлсэн. Би тэгэхээр нь "…Юун бичлэг, ямар бичлэг вэ” гэсэн. Бараг жилийн өмнөх бичлэг байсан юм. Тэр үед ардчилсан нам, хувьсгалт нам хамтарч засаг барьж байсан Су.Батболд дарга байсан үе. Дараа нь Л.Эрдэнэчимэг гишүүн дарга болсон. Тэгээд төрсөн өдрөөрөө дуудаад, би очсон. Олуулаа байсан юм. Энэ талаар тэнд байсан хүмүүс нэг нь ч ярихгүй таг болсон. Одоо тэгээд яриулах гээд ч яахав, бусад хүмүүсийг татаж оруулаад яах юм бэ? Тэгэхдээ үнэн нь юу болсныг мэдэж байгаа хүн зөндөө байгаа. Нэгэнт зовлонгоо үүрснээрээ бид хоёр хариуцлагаа хүлээе. Яахав хэн бэ гэдгийг би мэдэж байгаа. Хэлэх гэхээр надад аягүй төвөгтэй байна, хүчээр ч оруулах гээд байгаа юм шиг. Тэгэхдээ энэ хамгийн ач ходбогдолтой юм уу гэхээр бас биш. Намайг яг хэн бэ гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа. Би хүний араас хутгалдаг уу, урдаас нь харж байгаад хэлчдэг хүн үү. Гэтэл яагаад ор тас худлаа юм ярьж байгаа юм бол…?

-Үнэнийг хэлэхгүй болохоор энэ цуврал цаашаа үргэлжлээд байгаа юм биш үү?

-Чи бод доо. Хэн Ерөнхийлөгчийгөө ороод ирэхээр нь "…Уучлаарай, та буруу юм хийж байна” гэж өөдөөс нь харж хэлээд тайлангаа таввж байхад нь "…Бид нар таныг огцруулж чаддаг юм шүү” гэж хэн хэлж байсан юм бэ? Би С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн өөдөөс нь харж байгаад хэлж байсан, бас АН-ыг ч гэсэн, хэнийг нь хэн гэлтгүй дандаа би өөдөөс нь хараад хэлж байсан. Би хүний араас хутгалах биш өмгөөлж цээжээрээ хамгаалж явсан хүн. Хэлмэгдэгсдийн өдөр болоход Ц. Мөнхбаярыг шоронд хийчихээд бүгдээрээ костюмтай байхад би ганцаараа Ц.Мөнхбаярын зурагтай подвалктай байсан. Ц.Мөнхбаярыг өмгөөлж хэвлэлийн бага хурал хийе гэхэд надтай хамт хурал хийх хүн олдоогүй ш дээ. Наадах чинь зэвсэг хэрэглэсэн, наадахтайгаа хутгалдах хэрэггүй гэж хүмүүс зөвлөж байсан. Ж.Батзандан, О.Магнай хоёрыг баригдаад гудамжинд танк, буутай цэргүүд зогссон байхад Баасан эгч, Болд ах бид гурав  "…Дахиад жагсъя” гээд зогсож байсан. Х.Тэмүүжинг янз бүрийн хүүхнүүдтэй холбогдож байхад бүлэг дээр ганцаараа өмгөөлж байсан. М.Энхсайхан дарга огцруулъя гэхэд нь өөрөөс нь тодруулах хэрэгтэй, буруу зөв мэдээл байвал яах вэ гэж өмгөөлж байсан. Би хүнийг араас нь хутгалдаг хүн биш. Харин урдаас нь харж байгаад хэлдэг хүн. Ийм олон жишээ дурдаж чадна. Тэгэхэд яагаад ямар ч баталгаа нотолгоогүй юм хийдэг юм. Хэрвээ би тараасан байвал ядаж өөрийнхөө дууг арчина биз дээ. Тэгэхэд Л.Эрдэнэчимэг бид хоёрын дуунаас бусад нь арчигдсан байсан. Өөр зөндөө хүний дуу байсан. Яг үнэнийг хэлэхэд намайг бариад авъя гэхэд эд нараас албан тушаал гуйгаагүй, өмч хөрөнгө булаацалдаагүй, лиценз аваагүй. Хамаг булхай, өмч хөрөнгө, Ерөнхийлөгчийг ч огцруулна гээд бүх юм руу орж, илчилж, гаргаж тавьж байгаа учраас би эд нарт маш аюултай байгаад байна. Даанч надаас барих юм байхгүй болохоор энэ бичлэгийг сэжүүр болгож ашигласан.

-Саяхан та дахиад нэг утсаа хаясан, тэрнээс бас ахиад зураг гарсан гэж байна?

-Тийм юм байхгүй. Наадах чинь худлаа. Одоо бичлэг гарахаар л Уянга гэнэ. Намайг холбох гэж үзэж байгаа байхгүй юу. Би уг нь тэр үед няцаасан л даа. Тэгэхэд тэр шуугианыг дэврээх гэсэн сонирхолтой хэвлэл мэдээлэлтэй бүлэглэл хүчтэй байсан.  Миний дуу хоолой дэндүү сул байсан. Д.Бямбасүрэн гуай тэр үед намайг өмгөөлж хэлсэн. "…Уянга бол тийм хүн биш ээ” гэж хэлж байсан.

-Энэ явдал та нарын сонгуулийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн байхаа?

-Г.Уянга, Л.Эрдэнэчимэг хоёр гарч болохгүй байсан. Л.Эрдэнэчимэг Тавантолгойн асуудал руу их хүчтэй орж, дуу хоолой болж дэмжлэг авч байсан. Энэ бүлэглэлийн гар хөлийг Их хуралд тавьж болохгүй байсан. Мөн рейтингээрээ бараг би толгойлж байсан байж магадгүй, тэр үед. Ийм хүнийг унагасан гэхэд олон түмэн итгэхгүй байсан. Миний эсрэг буулгах шалтгаан хэрэгтэй байсан учраас тэр бичлэгийг ашигласан. Огт хийгээгүй зүйлийн төлөө нийгэмд бууруутгагдаж, буруугаар ойлгогдож явна гэдэг хүндрэлтэй. Дааж явахад маш хүнд ачаа юм. Ах дүү хамаатан, манай ээж хүртэл асууж байсан. Надад маш хүнд цохилт болж байсан. Ээждээ энийг тайлбарлахад надад маш хэцүү, үг олдохгүй байсан. Ээждээ тайлбарлаж чадахгүй байхад би нийгэмд яаж тайлбарлах вэ, хэцүү байсан.  

Энэ үед Г.Уянгын нөхөр А.Баатархуяг "…Тухайн үед шөнийн таван цагт Уянга утсаа алдсан гэж байсан. Гэтэл Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр хоёрдугаар сарын 18-нд болдог. Утсаа алдсанаас нь хойно тэр бичлэг хийгдсэн байсан. Мэргэжлийн  хүний хувьд харахад Уянгын дуу явж байсан, гэхдээ үгнүүдийг нь эрэгтэй хүн хэлээд, эрэгтэй хүн бичлэг хийж байсан. Үүнийг сүүлд мэдсэн л дээ. Өрөөнд нийт гурван эрэгтэй байсан. Нэг нь тамхи татаад сууж байсан” гэв.  Одоо тэр бичлэгийг улс төрдөө ашигласан Н.Учрал гишүүн түүнийг мэдэж байгаа байх. Би одоо боддог юм. Ийм бичлэг гарахаар л Уянга буруутгагдаад байгаад тэр хүмүүсийн сэтгэл эмзэглэдэг байх гэж боддог. Улстөрч учраас хэлж болохгүй байгаа байх. Энэ хоёр эмэгтэй бидний өмнөөс хэцүү байна гэдгийг дотроо боддог болов уу гэж боддог шдээ. Уянгын буруу биш гэдгийг АН-ынхан бүгд мэддэг юм байна лээ. Сэтгэл нь эмзэглэсэн хэд  хэдэн гишүүн надад хэлсэн "…Чи шүүхээр явбал яасан юм бэ. Хийсэн хүнийг нь бас бүгд мэдэж байгаа. Тэр хүн "…Ийм бичлэг байна” гэж бүгдэд нь үзүүлсэн байна лээ.

-УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг таныг бичлэг хийгээгүйд итгэж байгаа юу?

-Л.Эрдэнэчимэг гишүүн бол намайг хэн бэ гэдгийг хамгийн сайн мэдэх ёстой.

Эх сурвалж: www.udriintoim.mn

 Б.Галцог

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл