”Аав аа, гэртээ харья” зураг дэлхийг шуугиулж байна
Зураг заримдаа мянган үгээс ч илүү ихийг өгүүлдэг. Нацист хорих лагерийн хийн камерын хананд үлдсэн хумсны ором, их түймрээс арайхийн амь мултарсан коала баавгайн цангааг тайлж буй аврагч эр гээд хүчтэй мэдрэмж төрүүлэх гэрэл зургуудыг "The Sun” сэтгүүл нийтэлжээ.
"Дэлхийн хамгийн хүчирхэг гэрэл зургууд” гэсэн тодорхойлолттой тэдгээр зургийн дотор Монголын гэрэл зурагчны зураг багтсан байна. Гэрэл зурагчин Ц.Отгонбаатарын 2009 онд авсан "Аав аа, гэртээ харья” гэх энэ зураг дэлхийн олон хэвлэлийн цахим хуудсанд тавигдаж байсан юм. Тухайн үед "савангийн хайрцаг” гэгддэг дижитал аппаратаар авсан учир олон улсын зургийн уралдаанд илгээхэд зургийн хэмжээ, чанарын хувьд тавигдах шаардлагыг бүрэн хангадаггүй тухай Ц.Отгонбаатар өөрөө тайлбарлав.
эх сурвалж: news.mn С.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл байхгүй байна.