Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, сартай жирэмсэн Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгдээд шархаа даалгүй нас барсан юм.Талийгаач Б нь 35 настай гурван хүү, нэг охинтой. Нас барахдаа таван сартай жирэмсэн, тав дахь хүүхдээ тээж байсан аж. Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа юм байна.
Харин хэрэгт холбогдуулан нөхөр 35 настай эр Б-г саатуулан шалгаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.