Ард түмэн 20 хувийн батлан даалтын асуудал шийдэгдэхийг л хүлээж байна

1040

Яагаад хүлээнэ гэж, журам нь гараад, төр 20 хувийн батлан даалт гаргаад, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болчихоо биз дээ гэж асуух нэгэн гарч ирж магадгүй. Зарим албан тушаалтнууд, тэр дундаа БХБЯ-ны нөхдүүд, хуучин сайд нь асуудал нэгэнт шийдэгдсэн гээд байгаа. Гэвч яг үнэн хэрэг дээрээ ямар шаардлага хангасан хүмүүс 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой вэ гэсэн ерөнхий журам л гарсан болохоос биш 20 хувийн батлан даалтын асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй л байна.

Яг энэ цаг үед "Буянт-Ухаа”-2” хорооллын захиалгыг авч эхэллээ. Өнгөрсөн даваа гарагаас захиалга эхэлсэнтэй холбоотойгоор ТОСК иргэдийн хөлд дарагдаж байна. Тиймээс бид "Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг хэрхэн авч байна. Иргэд чухам ямар санаа бодолтой байгаа. Засгийн газраас 20 хувийн батлан даалт гаргах асуудал юу болж байгаа талаар сурвалжилсан юм.


"10 хувиа байршуул, зээл чинь бүтэхгүй бол таван хувийг нь бид авна”  


Манай сурвалжлах хэсэг өчигдөр өглөөний 10:00 цагийн үед ТОСК-ийн байранд очиход  олон иргэн дугаарлан зогсч байлаа. Ерөнхийдөө дотор болоод гадна нь нийтдээ 50-60 орчим хүн дугаарлаж зогссон харагдсан. Түрүүчээс нь хүмүүсийг оруулаад, захиалгын хуудас бөглүүлж, байрны ам.метрийг нь сонгуулах гээд ТОСК-ийн ажилчид тун ч завгүй байна. Мөн гадаа нь нэг хүн зогсч, иргэдэд дугаар олгож, олгосон дугаарынхаа дагуу оруулж байлаа.  Зохицуулж байгаа залуу "Хүмүүс ээ, эхлээд банкинд хандаж, найман хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ судлуулна шүү. Зээл авах боломжтой эсэхээ судлуулаагүй байж наашаа ирчихээд ажил удаад байх юм” хэмээн нэлээд бухимдсан шинжтэй өгүүлсэн.

Үүнээс үзвэл иргэд хагас дутуу мэдээлэлтэй л яваад байгаа бололтой. Бид тэр хавиар жаахан эргэлдэж, иргэд юу ярьж байгааг сонсч аваад, албаны хүнтэй уулзаж, зарим мэдээлэл авлаа. Ер нь бол "Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхэлсэн. Тэгэхдээ "Буянт-Ухаа-1” хорооллын журмын нөхцлийг хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр эхэлж бүртгэж, захиалга аваад байгаа юм байна. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлээд шинээр захиалга өгч байгаа хүмүүсийн захиалгыг авч эхлээд байгаа аж.    Ер нь бол "Буянт-Ухаа-2” хороололд 6500 айлын орон ашиглалтад орох учиртай. Тэгвэл эхний ээлжийн 1620 айлын орон сууц ирэх аравдугаар сарын 31-нд ашиглалтад орно. Улсын комисс хүлээж авна гэж тодотгосон нь дээр байх. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эхнээс авахуулаад мөнгө төгрөг нь бэлэн хүмүүс байрандаа ороод явчихаж болох юм. Биднийг сурвалжлага хийгээд явж байхад зарим иргэд шууд мөнгө төлнө.

 



Эхлээд 30 хувиа, дараа нь 40, байрандаа орохынхоо өмнө 30 хувиа өгчихнө гэж ярьж байсан. Зарим нь бүр шууд өгнө ч гэж байна билээ. Тэгэхээр банкнаас зээл авахгүй иргэд бол шууд орчихож болох нь. Харин зээл авах хүмүүс нэгэнт бүртгүүлсэн бол ажлаа хөөцөлдөөд, зээлээ бүтээгээд л явж байхад эхний ээлжийн барилгад орчих боломж байгаа. Давуу эрхтэйгээр захиалга өгсөн гээд байгаа хүмүүс эхэлж байрандаа  орно гэсэн юм байхгүй аж. Энэ талаар албаныхан хэлж байсан юм.

Тэгвэл ТОСК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Д.Ариунжаргалтай уулзахад, иргэд банкны зээлээ маш нарийн судалсан байх ёстой гэдгийг анхуулж байсан юм. Тэрбээр "Хамгийн чухал нь иргэд банкны зээлээ маш сайн судалсан байх ёстой. Өмнө нь "Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орж байхад байр авна гээд, журмын нөхцөл хангаад, судалгаанд орчихсон мөртлөө найман хувийн зээл авч чадалгүй байраа буцаасан иргэд байсан. Тийм учраас бид иргэд байраа захиалахдаа урьдчилгаа төлбөр 10 хувийг манай дансанд байршуулж өгөх шинэ журмыг гаргасан. Энэ бол аль аль талдаа хариуцлагатай, чирэгдэл багатай ажиллах үндэс болж өгч байгаа юм. 

Цалин маань хүрэх юм чинь гээд бодчихсон, судалж үзээгүй яваа нөхдүүд байдаг. Тэгээд зээл авах гээд ирэхээр бүтдэггүй, орлого нь хүрдэггүй. Үүнээс нь болоод бусад иргэд хохирч байгаа. Тухайн орон сууцны тэдэн тоот байрыг сонирхдог. Гэтэл хүн авна гээд сонгочихсон байдаг. Гэтэл өнөөх хүний зээл нь бүтдэггүй. Ингээд л бусад хүмүүсээ хохироох тохиолдол  гарч байгаа. Тийм болохоор 10 хувиа урьдчилж байршуул. Хэрвээ зээл нь бүтэхгүй бол таван хувийн торгуул ногдуулж байгаа. Энэ бол хариуцлагын тогтолцоо гэж ойлгож болно. Тийм болохоор банкнаас зээл авах боломжтой эсэхээ маш сайн судлах л хэрэгтэй байна.  Ерөнхийдөө "Буянт-Ухаа-2” хороололд бол ямар ч хүн орж болохоор нээлттэй журам гаргаж ирсэн шүү дээ. Ганцхан банкны зээлээ л маш сайн судал гэж л хэлээд байна” хэмээн ярьсан юм. 

Дээр "Буянт-Ухаа-1” хорооллын журмын нөхцлийг хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэн давуу эрхтэй захиалга авсан тухай дурьдсан. Түүнээс гадна өнгөрсөн даваа болон мягмар гарагийн байдлаар 500 гаруй хүн захиалга өгөөд байгаа аж.  Дээрээс нь квотоор байр авч байгаа хүмүүс бий.  Гэтэл нийтдээ 6500 айлын орон сууц ашиглалтад орох гээд байдаг.  Бүр эхний ээлжинд 1620 айлын орон сууц л ашиглалтад орно шүү дээ.  Тэгэхээр одоо 1000 гаруйхан л байрны нөөц үлдээд байна гэсэн үг.  Нийт ашиглалтад орох байрныхаа хэмжээнээс давсан захиалга авахгүй гэдэг утгаар нь бодоод үзвэл шүү дээ.  


Иргэдэд 10 хувийн урьдчилгаа, хямд үнэ л хэрэгтэй байж


"Буянт-Ухаа-2” хорооллын байрны ам.метр нь 1350000 төгрөгийн үнэтэй байгаа.  Орон сууцны үнэ тэнгэрт хадаж, "хөөсөрсөн” энэ үед байхгүй л хямд үнэ.  Яахав, энд тэнд ам.метр нь 1.25 сая төгрөг гээд байр байгаа. Гэхдээ төрийн барьсан орон сууц гэдэг утгаар нь иргэд илүү их чанартай гэж үзэж, авахаар хичээж байх шиг байна.  Захиалга өгөх гэж байгаа иргэд тэгж ярьж байхыг сонссон болохоор ингэж бичиж байгааг болгооно биз.  Дээрээс нь "Буянт-Ухаа-2” хороололд  нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хоёр сургууль, 240 хүүхэд явах боломжтой дөрвөн цэцэрлэг, долоон давхар нэгдсэн автомашины гараж,  12 ширхэг таван давхар худалдаа үйлчилгээний төв баригдана.

Ерөнхийдөө бүхий л зүйлийг нь цогцоор шийдэж байгаа гэсэн үг. Иргэд зөвхөн ажилдаа явах гэж л хотын төв рүү орох хэрэгтэй болох нь. Бусдаар бол замын түгжрэл үүсгээд, хотын төв рүү давхиад байх шаардлага үнэндээ алга. Өнөө цагт аль ч орон сууцны хороололд ийм цогц зүйл байхгүй. Тэр дундаа улсын сургууль, цэцэрлэг хангалттай хүрэлцээтэй баригдаж байгаа нь асар том давуу тал болж байгаа юм. Энэ нь иргэд "Буянт-Ухаа-2” руу хошуурах сэдлийг тавиад өгчихлөө. Харамсалтай нь байранд орохыг хүссэн, 10 хувиа төлчих боломжтой бүх хүний хэрэгцээг хангаж дийлэхгүй.

 


Тэгэхээр иргэд яаралтай банкнаас зээл авах боломжтой эсэхээ судлуулаад, захиалгаа өгөх хэрэгтэй байх.  Ер нь захиалга өгөх гээд зогсч байгаа иргэдтэй ярилцаж байхад 10 хувийн урьдчилгааны журам гарсанд ихэд олзуурхаж байсан. Өөрөөр хэлбэл, 20 хувийг нь төр батлан даах журам гэсэн үг л дээ.  Хүлээлт үүсчихсэн байсан байна.  30 хувь гэдэг өндөр л дөө, үнэн дээ. 40 юм уу 50 ам.метртэй байр авахын тулд урьдчилгаа төлбөрт 20 гаруй сая төгрөг өгөх шаардлагатай болоод байсан. За тэгээд үнэ нь өндөр бол урьдчилгаа нь нэмэгдээд л явчихна. "Буянт-Ухаа-2”-т орох байсан ч гэсэн 30 хувийн урьдчилгаа төлөх бол 15-20 сая төгрөг бэлтгэх шаардлагатай болчихоод байгаа юм. Харин 10 хувь болчихоор хамгийн бага ам.метртэй байр авахад 5-6.6 сая төгрөг төлөөд л орчихно.  Энэ бол асар том боломж.  Ямар ч байсан "Буянт-Ухаа-2” иргэдийн хүлээлтэд нийцэж байна.

Гэхдээ захиалга өгсөн хүмүүсийг тав  хоногийн дотор 10 хувиа төл гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. 10 хувиа төлсний дараа   орох гэж байгаа байр нь хүчин төгөлдөр болоод, сонгогдоод явчихна гэсэн үг.  Гэхдээ бас нэг зовлонтой юм байна. Энэ талаар олон иргэн санаа зовж ярьж байна.


Иргэдийг хохироох юм биш биз дээ


"Буянт-Ухаа-2” хотхоны захилга авахдаа 10 хувийн урьдчилгаа тав хоногийн дотор төлөх шаардлага тавьж байгаа.  Ерөнхийдөө хариуцлагыг өндөрсгөх гэж байгаа талаар албаны хүн хэлсэн талаар дээр дурьдсан.  Гэхдээ нэг асуудал байгаа нь хэрвээ банкны зээл нь бүтэхгүй бол таван хувийг нь авна гээд байгаа.  Ажил удсаны төлбөр гээд ойлгочиход болох байх. Хэрвээ та 39 ам.метртэй байр авлаа гэхэд урьдчилгаанд нь таван сая гаруй төгрөг төлнө гэсэн үг. Мөнгөө тушаачихаад зээлээ авах дээрээ тулаад ирсэн бүтэмжгүй болчихлоо гэж бодоход энэ мөнгөнийхөө таван хувийг ТОСК-ийн дансанд үлдээх л болох нь.  За яахав, банкны зээлээ сайн судлуулаагүй байж захиалга өгөөд, урьдчилгаагаа төлчихсөн нөхдүүд өөрсдийн хариуцлагагүйгээс болоод мөнгөөрөө хохирвол юу ярих билээ.

Харин  төр, засгийн буруугаас болоод иргэд хохирвол яах вэ. Яагаад ингэж яриад байна вэ гэвэл хэрвээ Засгийн газрын 20 хувийн батлан даалтын шийдвэр гарчихвал урьдчилгаа 10 хувиараа тооцоод л зээлээ олгоод  явчихна. Шийдвэр гарахгүй бол 20 хувиа нэмж төлөх шаардлагыг банк тавина шүү дээ.  Гэтэл өнөөх иргэнд нэмж төлөх 20 хувь байхгүй бол 10 хувиа эргүүлж авахаас өөр яах билээ. Ингээд л хамгийн багадаа 200 гаруй мянган төгрөгөөрөө хохирч магадгүй юм. Тийм болохоор орон сууцны зээлийн 20 хувийг батлан даах тухай яриад байсан нөхдүүд ажлаа хурдлуулаач ээ.  Ердөө л сар гаруйн дараа "Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол ашиглалтад орох гээд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл 20 хувийн батлан даалт гаргах асуудал эцэслэн шийдэгдээгүй л байна. БХБЯ-наас болохоор журам гараад, шийдэгдчихсэн гээд байгаа. Сайд асан Д.Цогтбаатар ч гэсэн ерөнхийдөө шийдэгдчихсэн, урьдчилгаа 10 хувь болсон л гэж ярьсан.

Гэтэл үнэн хэрэг дээрээ яг жин тан болоод, 20 хувийг батлан даахаар болсон юм алга. Уг нь БХБЯ, Хөгжлийн банктай хамтарч ажиллах гэрээ байгуулаад, мэдээлэл хийнэ гэж байсан. Гэтэл хэвлэлийн хурал зарлангуутаа цуцалчихсан. Чухам юуны учраас 20 хувийн батлан даалт гаргах асуудал хурдан гарч өгөхгүй байгаа талаар мэдээлэл алга.  Ерөнхийдөө бол удахгүй асуудал шийдэгдэнэ гэсэн мэдээллийг БХБЯ-наас өгч байгаа болохоос биш тэдийд гэж хугацаа хэлэхгүй байна.  Иргэдийн хувьд 20 хувийн батлан даалтын асуудал эцэслэн шийдэгдэхийг л хүлээж байгаа аж. ТОСК-ийн үүдэн дугаарлаж байгаа хэд хэдэн хүнтэй уулзаж, ярилцахад энэ талаар л дурьдаж байлаа.  Захиалга өгөхөөр ирсэн нэгэн хижээл насны эрэгтэй "Ах нь уг нь 1.1 сая төгрөгийн цалинтай. Эхнэр маань 700 мянган төгрөг авдаг. Банкаар ороод зээл авах боломжтой гэсэн хариу авсан. Надад бол 10 хувийн урьдчилгаа төлөх мөнгө бэлэн байгаа. 49 ам.метртэй байр авчих санаатай явж байна. Ганц зүйлээс айгаад байгаа нь 20 хувийн урьдчилгааг нь төр батлан даана гээд байсан нь больчих вйи дээ.

Уг нь ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж яриад байсан сураггүй л байх юм.  Хэрвээ 20 хувийн батлан даалт нь шийдэгдэхгүй дээрээ тулбал хэдэн зуун мянган төгрөгөөрөө хохирч магадгүй л юм билээ. ТОСК-ийн хүмүүсийн тайлбарлаж өгснөөр байраа авахгүй тохиолдолд өгсөн мөнгөнийхөө таван хувийг өгөх юм гэсэн.  30 хувиа төлдөг дээрээ тулбал чадахгүй л болох байх даа” гэж ярьсан юм.  Иргэд нэг иймэрхүү айдастай байна. Тийм болохоор эрхэм дарга нар минь 20 хувийн батлан даалтынхаа асуудлыг хурдан шийдчих хэрэгтэй байна шүү.


7-15 дугаар бүлэгт багтсан бол зээлд орох эрхтэй болно гэж ойлгох хэрэггүй   


Орон сууцны найман хувийн зээлэнд хамрагдахад банкны шалгуур давна гэдэг хамгийн том даваа. Олон ч бичиг баримт бүрдүүлж, өч төчнөөн газрын хаалга татах болдог. Хүмүүс 2-3 сар хөөцөлдөж байж арай гэж зээлээ бүтээсэн талаар үлгэр домог мэт ярихыг сонсч л байлаа. Тэгвэл тэр олон бичиг баримт дээр нэг "хачир” нэмэгдсэн нь өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд 10 урьдчилгаатай зээлд хамрагдах боломжтой гэсэн журам. 

Тэгвэл энэ журмын талаар  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулга "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилт тусгагдсан. Энэ дагуу Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор өрхийн мэдээллийн судалгааг явуулж, өрхийн мэдээллийн санг үүсгэх ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны удирдлагаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар 2013 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ судалгаанд Монгол Улсын нийт өрхийн 86 хувь буюу 713 мянга орчим өрх хамрагдсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг Үндэсний статистикийн хорооны дарга болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан аргачлалаар явуулсан.

 

 


Энэ судалгааны нэг гол зорилго нь зорилтот бүлгээ оновчтой тодорхойлох. Түүнчлэн Засгийн газраас нийт өрх, хүн амд чиглэсэн аливаа бодлого, хөтөлбөр боловсруулахдаа олон салбарт нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд маш олон үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүний нэг нь Засгийн газрын 2015 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 296 тоот тогтоолоор батлагдсан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа гаргах журам юм. Энэ журмын 3.1.2-д өрхийн мэдээллийн  нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд хамрагдана гэж заасан.

Судалгаанд хамрагдсан нийт өрхөө хэрэглээгээр нь 1-20 бүлэгт эрэмбэлсэн. Нэгдүгээр бүлэг бол хамгийн бага хэрэглээтэй өрх. 20 дугаар бүлэг бол хамгийн өндөр хэрэглээтэй өрх. 7-15 дугаар бүлэг яагаад сонгогдсон бэ гэхээр энэ нь нийгмийн дундаж хэрэглээтэй өрх юм. Энэ нь ойролцоогоор 294 мянга орчим өрх байгаа” хэмээн ярьсан юм.  Гэхдээ энэ судалгааг нийгмийн олон зүйлд ашиглах гэж гаргасан гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй аж.

Тийм байтал манай иргэд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны 7-15 дугаар бүлэгт багтсан л бол орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэж ойлгоод байгаа нь буруу аж.  Хамгийн гол нь банкны шалгуурыг л давах ёстой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм.  Тэр дундаа 7-10 дугаар бүлэгт байгаа иргэд банкны шалгуураа давах нь л хамгийн том даваа юм байна. ТОСК-ийн үүдэнд дугаарлаж байгаа иргэдээс энэ ангилалд хамрагдаад, банкны шалгуураа арай гэж давсан хүмүүс ч байсан.  Ямар ч байсан "Буянт-Ухаа-2” хорооллын захиалга болоод 10 хувийн урьдчилгаа, 20 хувийн батлан даалтын асуудлын эргэн тойронд нэг иймэрхүү мэдээлэл байна. 



Н.Пунцагболд

Ард түмэн 20 хувийн батлан даалтын асуудал шийдэгдэхийг л хүлээж байна
Өнөөдөр 10 цаг 47 минут

Яагаад хүлээнэ гэж, журам нь гараад, төр 20 хувийн батлан даалт гаргаад, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болчихоо биз дээ гэж асуух нэгэн гарч ирж магадгүй. Зарим албан тушаалтнууд, тэр дундаа БХБЯ-ны нөхдүүд, хуучин сайд нь асуудал нэгэнт шийдэгдсэн гээд байгаа. Гэвч яг үнэн хэрэг дээрээ ямар шаардлага хангасан хүмүүс 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой вэ гэсэн ерөнхий журам л гарсан болохоос биш 20 хувийн батлан даалтын асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй л байна.

Яг энэ цаг үед "Буянт-Ухаа”-2” хорооллын захиалгыг авч эхэллээ. Өнгөрсөн даваа гарагаас захиалга эхэлсэнтэй холбоотойгоор ТОСК иргэдийн хөлд дарагдаж байна. Тиймээс бид "Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг хэрхэн авч байна. Иргэд чухам ямар санаа бодолтой байгаа. Засгийн газраас 20 хувийн батлан даалт гаргах асуудал юу болж байгаа талаар сурвалжилсан юм.


"10 хувиа байршуул, зээл чинь бүтэхгүй бол таван хувийг нь бид авна”  


Манай сурвалжлах хэсэг өчигдөр өглөөний 10:00 цагийн үед ТОСК-ийн байранд очиход  олон иргэн дугаарлан зогсч байлаа. Ерөнхийдөө дотор болоод гадна нь нийтдээ 50-60 орчим хүн дугаарлаж зогссон харагдсан. Түрүүчээс нь хүмүүсийг оруулаад, захиалгын хуудас бөглүүлж, байрны ам.метрийг нь сонгуулах гээд ТОСК-ийн ажилчид тун ч завгүй байна. Мөн гадаа нь нэг хүн зогсч, иргэдэд дугаар олгож, олгосон дугаарынхаа дагуу оруулж байлаа.  Зохицуулж байгаа залуу "Хүмүүс ээ, эхлээд банкинд хандаж, найман хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ судлуулна шүү. Зээл авах боломжтой эсэхээ судлуулаагүй байж наашаа ирчихээд ажил удаад байх юм” хэмээн нэлээд бухимдсан шинжтэй өгүүлсэн.

Үүнээс үзвэл иргэд хагас дутуу мэдээлэлтэй л яваад байгаа бололтой. Бид тэр хавиар жаахан эргэлдэж, иргэд юу ярьж байгааг сонсч аваад, албаны хүнтэй уулзаж, зарим мэдээлэл авлаа. Ер нь бол "Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхэлсэн. Тэгэхдээ "Буянт-Ухаа-1” хорооллын журмын нөхцлийг хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр эхэлж бүртгэж, захиалга аваад байгаа юм байна. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлээд шинээр захиалга өгч байгаа хүмүүсийн захиалгыг авч эхлээд байгаа аж.    Ер нь бол "Буянт-Ухаа-2” хороололд 6500 айлын орон ашиглалтад орох учиртай. Тэгвэл эхний ээлжийн 1620 айлын орон сууц ирэх аравдугаар сарын 31-нд ашиглалтад орно. Улсын комисс хүлээж авна гэж тодотгосон нь дээр байх. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эхнээс авахуулаад мөнгө төгрөг нь бэлэн хүмүүс байрандаа ороод явчихаж болох юм. Биднийг сурвалжлага хийгээд явж байхад зарим иргэд шууд мөнгө төлнө.

 


Эхлээд 30 хувиа, дараа нь 40, байрандаа орохынхоо өмнө 30 хувиа өгчихнө гэж ярьж байсан. Зарим нь бүр шууд өгнө ч гэж байна билээ. Тэгэхээр банкнаас зээл авахгүй иргэд бол шууд орчихож болох нь. Харин зээл авах хүмүүс нэгэнт бүртгүүлсэн бол ажлаа хөөцөлдөөд, зээлээ бүтээгээд л явж байхад эхний ээлжийн барилгад орчих боломж байгаа. Давуу эрхтэйгээр захиалга өгсөн гээд байгаа хүмүүс эхэлж байрандаа  орно гэсэн юм байхгүй аж. Энэ талаар албаныхан хэлж байсан юм.

Тэгвэл ТОСК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Д.Ариунжаргалтай уулзахад, иргэд банкны зээлээ маш нарийн судалсан байх ёстой гэдгийг анхуулж байсан юм. Тэрбээр "Хамгийн чухал нь иргэд банкны зээлээ маш сайн судалсан байх ёстой. Өмнө нь "Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орж байхад байр авна гээд, журмын нөхцөл хангаад, судалгаанд орчихсон мөртлөө найман хувийн зээл авч чадалгүй байраа буцаасан иргэд байсан. Тийм учраас бид иргэд байраа захиалахдаа урьдчилгаа төлбөр 10 хувийг манай дансанд байршуулж өгөх шинэ журмыг гаргасан. Энэ бол аль аль талдаа хариуцлагатай, чирэгдэл багатай ажиллах үндэс болж өгч байгаа юм. 

Цалин маань хүрэх юм чинь гээд бодчихсон, судалж үзээгүй яваа нөхдүүд байдаг. Тэгээд зээл авах гээд ирэхээр бүтдэггүй, орлого нь хүрдэггүй. Үүнээс нь болоод бусад иргэд хохирч байгаа. Тухайн орон сууцны тэдэн тоот байрыг сонирхдог. Гэтэл хүн авна гээд сонгочихсон байдаг. Гэтэл өнөөх хүний зээл нь бүтдэггүй. Ингээд л бусад хүмүүсээ хохироох тохиолдол  гарч байгаа. Тийм болохоор 10 хувиа урьдчилж байршуул. Хэрвээ зээл нь бүтэхгүй бол таван хувийн торгуул ногдуулж байгаа. Энэ бол хариуцлагын тогтолцоо гэж ойлгож болно. Тийм болохоор банкнаас зээл авах боломжтой эсэхээ маш сайн судлах л хэрэгтэй байна.  Ерөнхийдөө "Буянт-Ухаа-2” хороололд бол ямар ч хүн орж болохоор нээлттэй журам гаргаж ирсэн шүү дээ. Ганцхан банкны зээлээ л маш сайн судал гэж л хэлээд байна” хэмээн ярьсан юм. 

Дээр "Буянт-Ухаа-1” хорооллын журмын нөхцлийг хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэн давуу эрхтэй захиалга авсан тухай дурьдсан. Түүнээс гадна өнгөрсөн даваа болон мягмар гарагийн байдлаар 500 гаруй хүн захиалга өгөөд байгаа аж.  Дээрээс нь квотоор байр авч байгаа хүмүүс бий.  Гэтэл нийтдээ 6500 айлын орон сууц ашиглалтад орох гээд байдаг.  Бүр эхний ээлжинд 1620 айлын орон сууц л ашиглалтад орно шүү дээ.  Тэгэхээр одоо 1000 гаруйхан л байрны нөөц үлдээд байна гэсэн үг.  Нийт ашиглалтад орох байрныхаа хэмжээнээс давсан захиалга авахгүй гэдэг утгаар нь бодоод үзвэл шүү дээ.  


Иргэдэд 10 хувийн урьдчилгаа, хямд үнэ л хэрэгтэй байж


"Буянт-Ухаа-2” хорооллын байрны ам.метр нь 1350000 төгрөгийн үнэтэй байгаа.  Орон сууцны үнэ тэнгэрт хадаж, "хөөсөрсөн” энэ үед байхгүй л хямд үнэ.  Яахав, энд тэнд ам.метр нь 1.25 сая төгрөг гээд байр байгаа. Гэхдээ төрийн барьсан орон сууц гэдэг утгаар нь иргэд илүү их чанартай гэж үзэж, авахаар хичээж байх шиг байна.  Захиалга өгөх гэж байгаа иргэд тэгж ярьж байхыг сонссон болохоор ингэж бичиж байгааг болгооно биз.  Дээрээс нь "Буянт-Ухаа-2” хороололд  нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хоёр сургууль, 240 хүүхэд явах боломжтой дөрвөн цэцэрлэг, долоон давхар нэгдсэн автомашины гараж,  12 ширхэг таван давхар худалдаа үйлчилгээний төв баригдана.

Ерөнхийдөө бүхий л зүйлийг нь цогцоор шийдэж байгаа гэсэн үг. Иргэд зөвхөн ажилдаа явах гэж л хотын төв рүү орох хэрэгтэй болох нь. Бусдаар бол замын түгжрэл үүсгээд, хотын төв рүү давхиад байх шаардлага үнэндээ алга. Өнөө цагт аль ч орон сууцны хороололд ийм цогц зүйл байхгүй. Тэр дундаа улсын сургууль, цэцэрлэг хангалттай хүрэлцээтэй баригдаж байгаа нь асар том давуу тал болж байгаа юм. Энэ нь иргэд "Буянт-Ухаа-2” руу хошуурах сэдлийг тавиад өгчихлөө. Харамсалтай нь байранд орохыг хүссэн, 10 хувиа төлчих боломжтой бүх хүний хэрэгцээг хангаж дийлэхгүй.

 


Тэгэхээр иргэд яаралтай банкнаас зээл авах боломжтой эсэхээ судлуулаад, захиалгаа өгөх хэрэгтэй байх.  Ер нь захиалга өгөх гээд зогсч байгаа иргэдтэй ярилцаж байхад 10 хувийн урьдчилгааны журам гарсанд ихэд олзуурхаж байсан. Өөрөөр хэлбэл, 20 хувийг нь төр батлан даах журам гэсэн үг л дээ.  Хүлээлт үүсчихсэн байсан байна.  30 хувь гэдэг өндөр л дөө, үнэн дээ. 40 юм уу 50 ам.метртэй байр авахын тулд урьдчилгаа төлбөрт 20 гаруй сая төгрөг өгөх шаардлагатай болоод байсан. За тэгээд үнэ нь өндөр бол урьдчилгаа нь нэмэгдээд л явчихна. "Буянт-Ухаа-2”-т орох байсан ч гэсэн 30 хувийн урьдчилгаа төлөх бол 15-20 сая төгрөг бэлтгэх шаардлагатай болчихоод байгаа юм. Харин 10 хувь болчихоор хамгийн бага ам.метртэй байр авахад 5-6.6 сая төгрөг төлөөд л орчихно.  Энэ бол асар том боломж.  Ямар ч байсан "Буянт-Ухаа-2” иргэдийн хүлээлтэд нийцэж байна.

Гэхдээ захиалга өгсөн хүмүүсийг тав  хоногийн дотор 10 хувиа төл гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. 10 хувиа төлсний дараа   орох гэж байгаа байр нь хүчин төгөлдөр болоод, сонгогдоод явчихна гэсэн үг.  Гэхдээ бас нэг зовлонтой юм байна. Энэ талаар олон иргэн санаа зовж ярьж байна.


Иргэдийг хохироох юм биш биз дээ


"Буянт-Ухаа-2” хотхоны захилга авахдаа 10 хувийн урьдчилгаа тав хоногийн дотор төлөх шаардлага тавьж байгаа.  Ерөнхийдөө хариуцлагыг өндөрсгөх гэж байгаа талаар албаны хүн хэлсэн талаар дээр дурьдсан.  Гэхдээ нэг асуудал байгаа нь хэрвээ банкны зээл нь бүтэхгүй бол таван хувийг нь авна гээд байгаа.  Ажил удсаны төлбөр гээд ойлгочиход болох байх. Хэрвээ та 39 ам.метртэй байр авлаа гэхэд урьдчилгаанд нь таван сая гаруй төгрөг төлнө гэсэн үг. Мөнгөө тушаачихаад зээлээ авах дээрээ тулаад ирсэн бүтэмжгүй болчихлоо гэж бодоход энэ мөнгөнийхөө таван хувийг ТОСК-ийн дансанд үлдээх л болох нь.  За яахав, банкны зээлээ сайн судлуулаагүй байж захиалга өгөөд, урьдчилгаагаа төлчихсөн нөхдүүд өөрсдийн хариуцлагагүйгээс болоод мөнгөөрөө хохирвол юу ярих билээ.

Харин  төр, засгийн буруугаас болоод иргэд хохирвол яах вэ. Яагаад ингэж яриад байна вэ гэвэл хэрвээ Засгийн газрын 20 хувийн батлан даалтын шийдвэр гарчихвал урьдчилгаа 10 хувиараа тооцоод л зээлээ олгоод  явчихна. Шийдвэр гарахгүй бол 20 хувиа нэмж төлөх шаардлагыг банк тавина шүү дээ.  Гэтэл өнөөх иргэнд нэмж төлөх 20 хувь байхгүй бол 10 хувиа эргүүлж авахаас өөр яах билээ. Ингээд л хамгийн багадаа 200 гаруй мянган төгрөгөөрөө хохирч магадгүй юм. Тийм болохоор орон сууцны зээлийн 20 хувийг батлан даах тухай яриад байсан нөхдүүд ажлаа хурдлуулаач ээ.  Ердөө л сар гаруйн дараа "Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол ашиглалтад орох гээд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл 20 хувийн батлан даалт гаргах асуудал эцэслэн шийдэгдээгүй л байна. БХБЯ-наас болохоор журам гараад, шийдэгдчихсэн гээд байгаа. Сайд асан Д.Цогтбаатар ч гэсэн ерөнхийдөө шийдэгдчихсэн, урьдчилгаа 10 хувь болсон л гэж ярьсан.

Гэтэл үнэн хэрэг дээрээ яг жин тан болоод, 20 хувийг батлан даахаар болсон юм алга. Уг нь БХБЯ, Хөгжлийн банктай хамтарч ажиллах гэрээ байгуулаад, мэдээлэл хийнэ гэж байсан. Гэтэл хэвлэлийн хурал зарлангуутаа цуцалчихсан. Чухам юуны учраас 20 хувийн батлан даалт гаргах асуудал хурдан гарч өгөхгүй байгаа талаар мэдээлэл алга.  Ерөнхийдөө бол удахгүй асуудал шийдэгдэнэ гэсэн мэдээллийг БХБЯ-наас өгч байгаа болохоос биш тэдийд гэж хугацаа хэлэхгүй байна.  Иргэдийн хувьд 20 хувийн батлан даалтын асуудал эцэслэн шийдэгдэхийг л хүлээж байгаа аж. ТОСК-ийн үүдэн дугаарлаж байгаа хэд хэдэн хүнтэй уулзаж, ярилцахад энэ талаар л дурьдаж байлаа.  Захиалга өгөхөөр ирсэн нэгэн хижээл насны эрэгтэй "Ах нь уг нь 1.1 сая төгрөгийн цалинтай. Эхнэр маань 700 мянган төгрөг авдаг. Банкаар ороод зээл авах боломжтой гэсэн хариу авсан. Надад бол 10 хувийн урьдчилгаа төлөх мөнгө бэлэн байгаа. 49 ам.метртэй байр авчих санаатай явж байна. Ганц зүйлээс айгаад байгаа нь 20 хувийн урьдчилгааг нь төр батлан даана гээд байсан нь больчих вйи дээ.

Уг нь ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж яриад байсан сураггүй л байх юм.  Хэрвээ 20 хувийн батлан даалт нь шийдэгдэхгүй дээрээ тулбал хэдэн зуун мянган төгрөгөөрөө хохирч магадгүй л юм билээ. ТОСК-ийн хүмүүсийн тайлбарлаж өгснөөр байраа авахгүй тохиолдолд өгсөн мөнгөнийхөө таван хувийг өгөх юм гэсэн.  30 хувиа төлдөг дээрээ тулбал чадахгүй л болох байх даа” гэж ярьсан юм.  Иргэд нэг иймэрхүү айдастай байна. Тийм болохоор эрхэм дарга нар минь 20 хувийн батлан даалтынхаа асуудлыг хурдан шийдчих хэрэгтэй байна шүү.


7-15 дугаар бүлэгт багтсан бол зээлд орох эрхтэй болно гэж ойлгох хэрэггүй   


Орон сууцны найман хувийн зээлэнд хамрагдахад банкны шалгуур давна гэдэг хамгийн том даваа. Олон ч бичиг баримт бүрдүүлж, өч төчнөөн газрын хаалга татах болдог. Хүмүүс 2-3 сар хөөцөлдөж байж арай гэж зээлээ бүтээсэн талаар үлгэр домог мэт ярихыг сонсч л байлаа. Тэгвэл тэр олон бичиг баримт дээр нэг "хачир” нэмэгдсэн нь өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд 10 урьдчилгаатай зээлд хамрагдах боломжтой гэсэн журам. 

Тэгвэл энэ журмын талаар  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулга "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилт тусгагдсан. Энэ дагуу Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор өрхийн мэдээллийн судалгааг явуулж, өрхийн мэдээллийн санг үүсгэх ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны удирдлагаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар 2013 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ судалгаанд Монгол Улсын нийт өрхийн 86 хувь буюу 713 мянга орчим өрх хамрагдсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг Үндэсний статистикийн хорооны дарга болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан аргачлалаар явуулсан.

 

1040

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1040 сэтгэгдэл