Сайдаа шоронд байх хойгуур нь эмч нар сонгуулийн сурталчилгаанд гүйж явна

854

Сайдаа шоронд байх хойгуур нь эмч нар сонгуулийн сурталчилгаанд гүйж явна

 


     Сан тавьж сахил хүртээх зайлшгүй шаардлагатай газар бол Эрүүл мэндийн яам. Байнгын хэл ам хэрүүл шуугиан тасардаггүй. Салбарын сайдыгаа, төрийн нарийн бичгийн даргатай хамт шоронд илгээчихсэн. Ёстой хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байна, энэ салбар. Үүнийг нь далимдуулаад эмч нар ч хэн нэгний хэвтэвч рүү солонго татахыг харчихаад гуяа алгадан гүйдэг хүүхэд шиг гүйгээд орчихлоо. Бүр сонгуулийнхан нь ажилд оролцоод эхлэлээ. "УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүний урилгаар улсын клиникийн 1, 3 дугаар эмнэлэг, ХСҮТ, ХӨСТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг арваннэгдүгээр сарын 5-аас 17-ны хооронд СХД-ийн иргэдэд үйлчилж байна” гэсэн зар байна. Байнгын урт оочер дараалал үүсгэдэг улсын томоохон эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар Д.Тэрбишдагвын сонгуулийн сурталчилгааг Сонгинохайрхан дүүрэгт хийгээд сууж байна. Гэтэл гадуур ханиад томуунаас эхлээд халдварт болон хавдарын өвчин эд тархаж байна.

     Нөгөө нарийн мэргэжлийн эмч нар хэн нэгэн эрх мэдэлтний урилгаар сонгуулийн сурталчилгаа хийгээд халаасаа зузаалж явааг юу гэж ойлгох вэ. Энэ салбарын өнөөгийн нүүр царай ийм байна. Хэчнээн хүн тэдгээр нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх гэж эмнэлэгийн орон дээрээ өвчиндөө шаналан хүлээж суугаа бол. Д.Тэрбишдагва ирэх жил Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ. Түүнд үүнээс өөр хулганы нүх ч олдохгүй. Монголын улстөрчид ийм өчүүхэн бодолтой болчихоод байгаад ард түмэн харамсдаг. Томоохон эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарыг өөрийнхөө тойрогт 12 хоног ажлуулахдаа ард нь хөдөө орон нутаг бусад дүүргийн хэдэн мянган хүний эрүүл мэндийг бодож болоогүй л юм байхдаа. Зөвхөн би болж байвал, миний хүрээний хүмүүс эмчлүүлж байвал бусад нь хамаагүй хэмээн бодож буй энэ нөхөр УИХ-д гурав дахь удаагаа сууж байгаа. Тэр ч бүү хэл сайд, шатар сайд хүртэл хийж явсан нөхөр дөө. Салбарын сайдыг нь шоронд байх хойгуур нь энэ хэдэн эмчээр монголын улстөрчид тоглож байна.

Д.Булган

Эх сурвалж: tonshuul.mn

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

854 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex