Зусланд учирсан халуухан бүсгүй +18
Салхинд гарах гэж найзынхаа зусланд ирсээр би хоёр хоночихжээ. Эхний
өдөр ууж идэхээр элбэг сайхан л байлаа. Харин урьд өдөр найз маань хот
руу яваад шөнө ирнэ гэсэн ч алга. Хүнсний нөөц бараг л дуусч нэг талх,
ганц загасны шпротоос ондоо юм энд байсангүй. Харин хайрцаг тамхи, хагас
шил "Хараа” надад үлдсэн байв. Өдөржин зурагт үзэж цагийг үрэхээс өөр
зүйл надад олдсонгүй. Дэмий суухаар зуслангийн дундуур сэлгүүцэх бодол
байвч шиврэх бороо, сэрүүхэн үлээх салхин дор алхах нь тийм ч тааламжтай
санагдаагүй учраас найзынхаа зуслангийн байшингийн гонхон доор өдөржин
"Хараа” сархадаас дуртай дургүй шимж, тамхи угсруулан татаж өнгөрөөлөө. 
