Засаг бүрдэхэд зай ч байна, лай ч байна

648

Засаг бүрдэхэд зай ч байна, лай ч байнаЭрх баригч АН-ын доторх нэгэн том фракцийн нөлөө бүхий улстөрч дээрх үгийг яриад явж байгаа нь Н.Алтанхуягийн толгойлсон Зас­гийн газар үлдсэн хугацаагаа арай "Үүрэг гүйцэтгэгч” гуншинтайгаар салгалуулсаар дуусгах, аль эсвэл сайд нарынхаа томилгоон дээр тохиролцож чадахгүй толхилцсоор тонгорцоглон унах юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж эхэллээ.

Хэдийгээр арай цомхон бүтцээр ажиллах урьдчилсан нөхцөл харагдаж эхэлсэн ч хоёр яамыг нэгтгэн удирдаж, тэр хэрээр ихээхэн хөрөнгө санхүүг захиран зарцуулах эрх атгахын төлөө АН төдийгүй "Шударга ёс” эвсэл, сөрөг хүчин МАН-ын дунд жинхэнэ дажин тун удахгүй эхэлнэ. Ёстой л УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн онцолсноор "АН-ын фракци сөрөг хүчин байхдаа намдаа лай болдог.

Эрх барихаар төрд гай болдог”-ийг монголчууд ирэх өдрүүдэд шавайгаа ханатал харах нь тодорхой. АН-ын хувьд "МҮДН”, "Шонхор”, "Алтангадас”, "Нэг ардчилал”, МоАХ, "Зүүн хойд Ази” гэсэн хэн нь ч хэнийгээ барьж идэж дөнгөх таван хүчирхэг фракцтай.

Түүнээс гадна Ерөнхийлөгчийн ивээл дор чамгүй далайцтай ажилладаг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Гадаад харил­цааны дэд сайд Д.Ганхуяг болон ГХЯ-ны зарим газрын дарга, орлогч дарга нарыг зангиддаг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийн бүлэглэлийг засаглал хуваах тэмцлийн гадна үлдээвэл жинхэнэ "нүгэл” болно.

Хэдийгээр өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар АН-ын "Зүүн хойд Ази” фракцийн гишүүн Л.Болд ажилладаг нэртэй ч үнэн хэрэгтээ Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр далдаас удирдаж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн дохио зангаагаар Франц, Герман, Канадад суух Элчин сайд, Женев дэх байнгын төлөөлөгч нарын томилгоо хийгдсэнийг олон хүн одоо ч санаж, дотор нь эвгүйцсээр л яваа.

Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтэц ерөнхийдөө зурагдсан ч сайд нарын томилгоон дээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын толгойлдог "МҮДН” фракцийнхан буюу Р.Амаржаргал, Б.Гарамгай­баатар, Д.Зоригт, Эдийн засгийн хөгжлийн сайдаасаа ховхрох нь тодорхой болоод байгаа Н.Батбаяр нарын "гомдогсод” хамгийн их төвөг удах нь тодорхой.

Ямартай ч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд болох гэж зүтгээд чадалгүй хоосон хоцорсон Р.Амаржаргал гишүүн Н.Батбаярын орыг залгах гэж Н.Алтанхуягийг хамгийн түрүүнд шахаанд оруулах нь ойлгомжтой.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболдоор толгойлуулсан "Шонхор” нэрт, шонхрын зоригтой фракцийн Ж.Батзандан, Г.Баярсайхан, С.Одонтуяа нар ил цагаан зарга үүсгэж, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар засгаас шахагдвал оронд нь хэнэг ч үгүй өөрсдийнхөө нэрийг дэвшүүлж сүйд хийцгээж ч болзошгүй. Хэдийнээсээ "Алтангадас”-ын ноёрхолд дургүй нь хүрсээр өнөөдрийг хүрсэн УИХ-ын дарга З.Энхболд шазуур зуусхийн, дотроо томоохон төлөвлөгөө зохиочихоод "хувьсгалын тохироо”-г хүлээж суугаагаас зайлахгүй.

Дээрх нөхдийг иймэрхүү бужигнаан үүсгэхээр ханцуй дотроо наймаалцаж явааг АН-ын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий "Алтангадас” фракц чихэн дүлий, нүдэн балай хараад сууж байгаад эрх мэдлээ тавьж өгнө гэвэл "гонжийн жоо, голионы жогорхой” гэдгийг захын чавганц батлаад өгнө.

Улстөрийн хор найруулах талаар энэ цагийн "элэнц өвөө” болчихоод байгаа Р.Гончигдорж, бие багатай ч бэлчээр нь Швейцарийн офшор банкинд хүрч дөнгөсөн С.Баярцогт, "Монос”-ын Л.Эрдэнэчимэг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гээд эвсэж тонгорохдоо гаргууд мэргэшсэн улстөрчдийн дээр Н.Алтанхуяг сайдтан өөрийн биеэр заларч суугаа учир энэ удаа ч "Алтангадас” чигийг зааж, эрх мэд­лийн олбогт шигдэх нь баараг­гүй.

Ч.Сайханбилэг, Я.Санжмятав нар нь сууд­лаасаа ховхролгүй үлдэх нь маргаангүй. Ха­рин С.Баярцогтыг Сан­гийн сайдад зүтгүүлж золиг­тох­гүй л байгаасай гэж бусад фракциуд нь залбирцгааж байгаа болов уу.

За тэгтэл Ерөнхий­лөгчийн бас л онцгой халамжинд бөмбөрдөг "Нэг ардчилал” фракцийнхан "Манай Батчимэг Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Ц.Оюунгэрэлээс илүү аваад явчихаж дөнгөнө” гэж хэрүүл шуугиан үүсгэхгүй бол Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын суудал төдий л ганхахгүй байх магадлалтай.

Шинэхэн сайд нараа сонгох Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өдрийн бодол, шөнийн зүүдэнд аймшиг дагуулж, авдар савыг нь нурааж ч чадах хамгийн хор хөнөөлтэй фракциар "Женко” Х.Баттулгын толгойлдог МоАХ-г нэрлэж, түүнээс жийрхэгсэд сүүлийн өдрүүдэд хүчээ нийлүүлцгээж байгаа нь Х.Баттулга гэдэг улстөрч АН-ын хувьд жинхэнэ толгойны өвчин болоод байгаагаар тайлбарлагдана.

2012 оны сонгуулийн дараах засаглал хуваах АН-ын дотоод тохиролцоогоор МоАХ дөрвөн сайдтай болсон ч Х.Баттулга өөрөө "давхар дээл”-ээ тайлж шидсэн, Ц.Оюунгэрэл "Шонхор”-т, Л.Болд "Зүүн хойд Ази”-д урван тэрсэлж дагаар орсон, тэсэж үлдсэн ганц сайд А.Гансүх нь золигт гарах нь тодорхой болсон гээд МоАХ-ны байдал тун базаахгүй байгаа. Ингэлээ гээд "Женко” гараа хумхин бууж өгнө гэж горьдсоны ч гарз.

Тэрбээр эцсээ хүртэл үзэлцэнэ гэдгээ илэрхийлж Засгийн газрын шинэ танхимд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгаж амжсан. А.Гансүхийг золигт гаргаж байгаа Н.Алтанхуяг сайдад Х.Баттулга дахин хөндөлсөж, сайдын суудал өгөхгүй бол өөрийг нь онхолдуулах, бүр цаашлаад шинэ нам байгуулж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр хөмхийгөө зууж эхлэхийг ч үгүйсгэж болохгүй.

Түүнийг өрсөлдөөний гадна орхиж, хүчийг нь дутуу үнэлвэл АН-ыг жинхэнэ утгаар нь хор хөнөөлтэй хувааж чадах эр зориг, нийгмийн тодорхой хэсгийг араасаа дагуулах улстөрчийн нэр хүнд хангалттай бий.

Эрх баригч АН-ынхан засаглал дахин хуваах дажинтай иймэрхүү байдалтайгаар золгоцгоох бол Н.Алтанхуягтай улстөрийн "жонхуу”-гаар сайтар наалдсан МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл дөрвөн сайдынхаа суудлыг хэнд ч өгөхгүй, хэмх нүдэлдэхэд бэлдэцгээж суугаа.

Эдний дунд байдал нь тун базаахгүй болж байгаа эрхэм бол Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрчим хүчний сайд М.Сономпил, нар байгаа бол цаашлаад Сангийн сайд Ч.Улаан суудлаасаа онхолдож болзошгүй байгаа.

Энэ бүхнийг анзаарсан УИХ-ын гишүүн Г.Уянгаас эхлээд "Шударга ёс”-чууд өчигдрөөс эхлээд шазуур зууж, нүдээ гурвалжлаад эхэлсэн харагдсан. Тэд­нийг ч бас хамаагүй басам­жилж болохгүй. Бүлгийн дарга Н.Батцэрэг, хэл амтай гишүүд нь болох О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар нэг тачигнаад эхэлбэл тийм ч амархан үгэнд орохгүй.

Ингээд хамгийн сүүлд УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлгийн зүгээс Н.Алтанхуягт ямархан занга бэлдэж, шар махтай нь хатаах гэж байгааг одоогоор тааж хэлэх бурхан ч байхгүй. С.Бямбацогт, М.Энхболд, Н.Энхболд, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр гээд Н.Алтанхуягтай хувийн болоод хувьсгалын тооцоо бодох, ял асуухаар хоног тоолон хүлээж суугаа эрхмүүд ёстой л язганалдаж байгаа.

Сүүлийн өдрүүдэд ялангуяа Ё.Отгонбаяр, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нарын зүгээс Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар хатуухан үг чулуудах нь олширч байгаа.

Монголын улстөрчид иймэрхүү л байдалтайгаар Засгийн газрын шинэ гишүүдийн сонгон шалгаруулалтыг хүлээцгээж сууна. Тэднийг эрх мэдлийн хуваарилалт хийхээр толхилцож байх хойгуур улс орны эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал улам л хүндэрсээр байна.

Эрх баригчид 2014 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг 12 хувьтай байхаар тооцсон. Гэтэл энэ оны эцэст үсрээд л зургаан хувьд хүрэх урьдчилсан тооцоо гарч байгаа. Монгол Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болсон.

Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарах нь ч үндсэндээ ойлгомжтой байгаа. Төлбөрийн тэнцэл ийм их алдагдалтай учир ам.долларын ханш цаашдаа ч чангарна.

Гэтэл эрх баригчид Засгийн газрын бялуу хуваалт, эрх мэдлийн хуваарилалтын тохиролцоо хийгээд энэ үнэнийг ард түмэнд дуулгах ямар ч сонирхолгүй, дээр нь завгүй байцгаана. Гадаадын хөрөнгө оруулалт 2011, 2012 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан.

Харин 2014 онд 500 сая ам.доллар болж долоо дахин буурсан. Оюутолгойн асуудал одоо болтол шийдэгдээгүй хэрнээ татварт төлөх учиртай 130 сам ам.долларыг 30 сая хүртэл бууруулж, Монгол Улсад 180 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад сууж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт ганцхан жилийн дотор 50 хувиар буурсныг Олон улсын үнэлгээний "S&P” агентлаг мэдээлж, Монголын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "В”-ээс "ВВ” болгон бууруулсан. Харин богино хугацааны зэрэглэлийг нь "В” гэж тогтоосон нь манайх шиг улирлын чанартай, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт голлосон эдийн засагтай улсад төдийлөн ач холбогдолгүй юм.

Одоогоор Улсын төсвийн алдагдал 160 тэрбум төгрөг гараад явчихсан. Татварын орлого 600 тэрбумаар тасарч яваа. Монголбанкны алдагдал 600-700 тэрбумд хүрч байгаа талаар зарим дарга нар нь ам алдсан. Монгол Улсын эдийн засаг хямарч, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтсоор байгаа үед шинэчлэлийн Засгийн газар шилгээж, хэзээ шинэхэн сайд нар нь олбогтоо залрах нь оньсого төдий байна.

Бүтцийн өөрчлөлт нэрийн дор үндсэн чиг үүргийн томоохон яамдаа нэгтгэчихлээ. Дэд бүтцийг барилга, хот байгуулалтын салбартай, Эрчим хүчийг уул уурхайтай нийлүүлчихлээ. Гэтэл цаана нь жинхэнэ нэгтгэж болохоор нийгмийн салбарын яамд нь үлдсэн. Боломжтой яамдаа нэгт­гэлгүй аваад үлдчихэж байгаа нь өнөөх л бүлэг, фракциуддаа зориулж байгаа нь тодорхой.

Зургаан яамыг нэгтгээд хэмнэлт гарна гэхэд эргэл­зээтэй. Зургаан яамыг нэгтгэлээ гээд тус бүр нэг сайд, нэг Төрийн нарийн бичгийн даргатай байх нь ойлгомжтой. Одоо байгаа хурган дарга нарыг нэгтгэж байгаа яамтайгаа нийлүүлж, доогуур нь тар­галуулаад л өнгөрнө.

Яамдад байгаа тэр олон төрийн албан хаагчийнхаа хэнийг авч, хэнийг халахаа шийдэх гэж бөөн бужигнаан үүснэ. Тэгээд ч өдөржингөө компьютер тоглохоос өөрийг мэддэггүй, мэдлэг чадваргүй явуулах ёстой хүмүүсээ явуулж чадахгүй.

Зургаан яамыг нэгт­гэснээр төсөвт хэмнэлт гарна гэдэг ёстой л даший шог.

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг засаг бүрдүүлж байгаа хэдэн хүнтэйгээ 2016 оныг хүртэл яаж эвтэйхэн байх вэ гэдгээ бодож олох гэж энэ өдрүүдэд ёстой л шар махтайгаа хатаж, засаг шинээр эмхлэгдэн байгуулагдтал зай ч байна, лай ч байна гэж суух зуур Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нэрээ татаж харин МҮДН фракциас Д.Зоригтыг сайдад зүтгүүлж эхэлсэн сурагтай.

Д.Түвшин

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

648 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex