Н.Алтанхуягийн ой тохиож байна
АН-ын дарга асан Н.Алтанхуяг Монгол Улсын Загийн газрын тэргүүнээс буугаад яг жил болж байна. Тодруулбал түүнийг намынх нь нөхөд МАН-тай хамжин 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулсан юм. Энэ сайдын суудлаас буухдаа "АН-ын гишүүддээ хандахад МАН-ын одоо санаачилсан энэ дөрвөнүндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна. Бидэнд цаашаа хийх ажил их байна. Дотроо хэл амаа ололцоод явах өргөн дүүрэн боломж байна. Тэрийгээ нам дотроо, эвсэл дотроо яриад шийдэж чадна гэдэгт би итгэлтэй байна... Энэ бол монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юм. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална” хэмээн хэлж байв.
Л.БАТ