Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын талаар манай оронд суугаа элчин сайд нар юу хэлэв?
А.И.Азизов: Ирэх жилийн нэгдүгээр сараас эхэлж харилцан визгүй зорчих асуудлыг идэвхтэй хэлэлцэж байнаВ.Путин янз бүрийн албан тушаал хашиж байхдаа Монголд өмнө нь гурван удаа ирсэн. Хамгийн анх тэрээр Санкт-Петербург хотын захирагчийн албанд ажиллаж байхдаа 1995 онд Монголд хөл тавьжээ.Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 14 жилийн өмнө, 2000 оны арваннэгдүгээр сард танай улсад айлчилсан. Үүний дараа Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 2009 оны тавдугаар сарын 13-нд нэг өдрийн ажлын айлчлал хийсэн.
Орос, Монгол хоёр орны иргэд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн харилцан визгүй зорчих тухай гэрээ байгуулах асуудлыг талууд идэвхтэй хэлэлцэж байна. Зөвхөн энэ гэрээг байгуулах нь л хоёр орны харилцаанд түүхэн том үйл явдал болно гэж бодож байна.

