Б.Ариунсан: Татварын орлогын бүрдүүлэлт 500 тэрбумаар тасарсан

742

Сангийн  яамнаас Эдийн  засгийн ил тод байдлыг  дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл   хийлээ. Энэхүү хууль нь энэ оны наймдугаар сарын 7 ны  өдөр батлагдсан. Хуулийг батлагдсан даруйд олон нийтэд таниулах ажлыг зохион  байгуулжээ.  Тус хуулийн гол зорилго нь төрийн байгууллага болон албан тушаалтаны илрүүлж  мөн ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг чөлөөлөгдөнө.

Энэхүү хурлын үеэр  Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан дараахь зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн иргэдээс татвар авах асуудал яригдаж эхлээд байгаа. Иргэд энэ асуудал дээр нэлээд шүүмжилтэй хандаж байгаа. Энэ талаар?

-Аль ч улс оронд байдаг л асуудал. Өнөөдөр нийслэлийн хэмжээ дэх бүх асуудлыг Монгол Улсын Засгийн газраас гаргаж болохгүй байна. Хөдөө орон нутаг болон нийслэлийн хөгжлийг тэнцвэртэй хангахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болох үүднээс  татвар авах систем бий болж байгаа. Бид хориод жил нийслэлд татвартай байх асуудлыг ярьсан. Энэ татварын асуудал асар олон жил хүлээж байж, энэ жил шийдэгдэж байна. Ер нь хотын иргэд татвар төлнө  гэдэг чинь өөрсдийнхөө хариуцлага болон ахуй амьдралд нь гэсэн эергээр нөлөөлнө. Нийслэлийн татвар төлөлт ирэх сарын нэгээс хэрэгжиж эхэлнэ.  

-Татварын бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Татварын орлогын бүрдүүлэлт өнөөдөр манай байгууллага дээр харьцангуй гайгүй байна. Ерөнхийдөө 80–аас дээш хувьтай байна. Дотоодын үйлдвэр нэлээд олон бий болж байгаа учраас татварын орлого нэлээд нэмэгдэж байна.

-Эхний есөн сарын байдлаар хүлээлт үүссэн татварын хэмжээ хэр байгаа вэ?

-Одоо байдлаар улсын хэмжээнд хагас их наядын хэмжээний татвар хүлээлэлтийн байдалтай байна.

-Нийслэлийн татвар эхний зургаан сарын байдлаар зургаан тэрбум гаруй мөнгөөр тасарсан байсан. Одоо ямар байгаа вэ?

-Ерөнхийдөө орон нутгийн татвар хүндрэлтэй байгаа.

-Татварын өртэй хичнээн байгууллага байна вэ?

-Одоогоор хэлэх боломжгүй байна.

 

Н.Алтаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

742 сэтгэгдэл